Дэлхийн "Шилдэг хөлбөмбөгч"-ийн санал асуулгад Ц.Энхтүвшин саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 05

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос жил бүр дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "The Best FIFA Football awards" ёслолын ажиллагааг зохион байгуулдаг.

Оны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, хаалгачаас гадна шилдэг гоол, шилдэг хөгжөөн дэмжигчид, цэвэр шударга тоглолт, шилдэг гарааны 11 гэсэн ангилалаар шилдгүүдийг тодруулдаг бөгөөд 2022 оны хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Францын Парис хотноо болох юм.

Оны шилдгүүдийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, мөн мэргэжлийн сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
 


"The Best FIFA football awards"- ийн хамгийн ихээр олны анхаарлыг татдаг шагнал бол Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин бөгөөд энэхүү шагналыг:

2016 , 2017 онд Криштиану Роналду, 2018 онд Лука Модрич, 2019 онд Лионель Месси, 2020,2021 онд Роберт Левандовски нар хүртэж байв.

Манай улсаас Таван цагариг сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин саналаа өгчээ. Ц.Энхтүвшин 2017 оноос хойш монгол сэтгүүлчдээ төлөөлж байгаа юм. Тэрээр өнгөрсөн жил Катарын ДАШТ-ийг газар дээрээс нь сурвалжилсан билээ.  

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Таван цагариг сонин(202.21.107.2) 2023 оны 02 сарын 06

Таван цагариг сонин гэж байхгүй. Байхгүй байгууллагыг төлөөлнө гэхээр яадаг юм бол?

0  |  0
Зангараг(103.26.193.75) 2023 оны 02 сарын 05

Мбаппе л биз.

0  |  0
Lalar(91.193.5.194) 2023 оны 02 сарын 07

Үхсэн нохойн оцгор гэж. Америкт хар ажил хийдэг байж Монголд бгаа үнэнчээр хэвлэлд ажилдаг залуусын боломжийг хулгайлж тэмцээн явж үзээд тэрийгээ фэйс дээр бичдэг. Одоо ийм жуулчин баагийнуудыг хөөргөж тэмцээн үзүүлдэгээ хөлбөмбөгийн холбоо бусад холбоодууд бас сэтгүүлчдийн холбоо таслан зогсоогоочээ

2  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 05

Таван цагариг сонин гэж одоо байдаг юм уу, дээхэн уед бол тийм сонин байсаан байсан

0  |  0
Top