Дэлхийн тулааны урлагийн түүхэнд хүчтэй чадалтай, авьяастай сайн тамирчин олон байсан. Гэхдээ тэдний дунд домог болон мөнхөрсөн нь цөөн. Холимог тулааны домгуудын нэг “Сүүлчийн император” хочит Федор Емельяненко өнөөдөр сүүлийн тулаанаа хийж, зодог тайллаа.
“Аваргуудын дундах аварга”, “Сүүлчийн император”, “Ертөнцийн хамгийн хүчтэй хүн”, “Хүн төрөлхтний түүхэн дэх их аварга” зэрэг олон нэртэй Федор сүүлийн тулаанаа АНУ-ын Райан Бейдертэй Bellator 290 тэмцээнд хийж, эхний үед хүнд цохилтоор ялагдсан юм.
Зодог тайлах тулаанд нь зөөлхөн өрсөлдөгч оноох гэсэн боловч Федор зөвшөөрөөгүй. Тэр Байдерт 2019 онд 35 секундэд ялагдаж байсан хариугаа авах бодолтой байв. Гэвч тулаан мөн л маш хурдан 2,5 минутад төгслөө.
Тулааны дараа тэр бээлийгээ тайлж, албан ёсоор зодог тайлснаа илэрхийлсэн. Федор 46 настай. Холимог тулаанд 48 тулалдахдаа 40 ялж, нэг хүчингүй тулаан, 7 ялагдсан. Тиймээ, тэр дахин ялагдахгүй.
RYAN. DARTH. BADER.
— CBS Sports (@CBSSports) February 5, 2023
He successfully defends his title and defeats Fedor Emelianenko in the legend's final fight. #Bellator290 pic.twitter.com/aAsgCGlzhP
Сэтгэгдэл ( 8 )
Negent zodog tsilj bgaa bol 2 iin hoorond yumtai zodoldoj zodog tailsanaas gaigui huntei zodoldood ,yalagdaadd zodog tailah ni ner hundiin gereg shuu.Mundag svarga gedegtei ni hen ch margahgui.
Заавал ингэн 2 зодог тайлах ч гэж
Oros ornii 5baivgain neg yahiin aragui munuus mun shu.
Domog bolson tamirchin shu. Aguu Fedor
Муухай спорт.спорт гэж хэлэхэд хэцүү.хүнийг эрэмдэг зэрэмдэг болгодог ямар сайхан байхав дээ.
Тулаануудыг нь шимтэн үздэг байсан шүү домог минь
Уулыг цас, эрийг нас дарна гэж. Амьд домогт хүндэтгэл үзүүлье.
Id uedee baisan bol alahgui iu. Aimaar baisanshdee