Английн “Манчестер Юнайтед” багийн хагас хамгаалагч Карлос Каземиро “Football Focus”-д ярилцлага өгөхдөө өмсгөл дээрх нэр нь буруу гэдгийг анх удаагаа хэлсэн байна.
Тэрээр “Миний жинхэнэ нэрийг Карлос Энрике Казимиро гэдэг. Е биш И үсэгтэй. Бразилд “Сан Паулу” багт анх тоглоход багийнхан өмсгөл дээр нэрийг минь буруу бичсэн байлаа. Тэд Е үсэгтэй хийсэн байсан. Би их сүсэгтэй хүн л дээ. Тэр тоглолтод маш сайн тоглосон болохоор “Энэ чигээр нь орхичих, бүх юм сайхан болж байна” гэж хэлсэн хэрэг. Ингээд анхны тоглолтын ганц явдал намайг дэлхийд Каземиро болгочихсон” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )