Японы Фүжи телевизийн нэрэмжит сүмо бөхийн барилдаан энэ сарын 5-нд "Кокүгикан" ордонд боллоо.
Тэмцээнд маэгашира Дайэйшёо түрүүлж, сэкивакэ Хоошёорюү үзүүрлэлээ. Манай бөх энэ тэмцээнд анх удаагаа оролцож байгаа нь энэ бөгөөд “Гэмтлээ сэдрээхээс болгоомжлон, болгоомжлон барилдлаа. Үзүүр түрүүнд үлдэж чадсандаа баяртай байна. Энэ тэмцээнд ирэх жил түрүүлэхээр хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярилаа. Фүжи телевизийн нэрэмжит барилдааны түүхэнд ганцхан бөх гурав дараалан түрүүлсэн нь түүний авга ах Асашёорюү юм.
Сэтгэгдэл ( 2 )
Сумо ч яахав хэрэгтэй юм биш. Харин нэг ч гэсэн монгол хоолондоо хүрсэн нь сайн хэрэг
Хоошёорюү Макүүчид үзүүрлэж\nХокүсэйхо Жүрю д үзүүрлэсэн гэсэн.