Казахстаны үзэсгэлэнт жүдоч өрсөлдөгчөө хазжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Казахстаны жүдоч Айгерим Абилкадирова үзэсгэлэн гоо болон олон нийтийн сүлжээний од гэдгээрээ алдартай. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Парисын "Их Дуулга" тэмцээнд оролцжээ.

Эхний тойрогт Бельгийн Шарлин ван Сниктэй таарсан казах бүсгүй өчих мэхээр ялагдсан. Ялагдахдаа өрсөлдөгчийнхөө хөлнөөс хазсан байна.

Тэрээр Казахстанаас төрсөн анхны бөгөөд цорын ганц грэпплингийн Дэлхийн аварга 2018, 2011 оны жүдо бөхийн Азийн аварга, Азийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальтай, жүдо бөхийн 11 удаагийн улсын аварга цолтой тамирчин юм. Мөн "Miss Europe Continental-2022" гоо бүсгүйн тэмцээний аварга юм.

Яагаад өрсөлдөгчөө хазсан талаараа тэр “Намайг шүүмжлээд байгаа буйдангийн шүүмжлэгч нарт хариу хэлье. Өчигдөр би Бельгийн тамирчинтай Парис Grand Slam тэмцээн дээр барилдсан. Тэр намайг гаранд өчсөн. Би гараа цохиж, бууж өгч байгаагаа мэдэгдсэн ч тэр гарыг минь нугалаад өчсөн хэвээр л байлаа. Гар хугарч байгаа юм шиг чимээ гарч, өвдсөндөө болоод би өөрийн мэдэлгүй хазсан байсан. Шүүгч ядаж байхад миний дохиог харалгүй, барилдааныг зогсоохгүй байсан. Намайг муулаад байгаа эрчүүдэд хэлэхэд хэрэв та нар тийм баатар юм бол зориг чинь хүрвэл нүүрэн дээр минь хэл л дээ” гэж тайлбар тавьжээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.93) 2023 оны 02 сарын 08

Зөв л арга байна. Гараа гэмтэхээс аварсан байна

0  |  0
Зочин(66.181.161.90) 2023 оны 02 сарын 07

Тэгдэгиймдаа тэгдэгийм. Удахгүй татами дээр халуун савтай ус барьж гарч ирнэ.

0  |  0
zochin(71.239.25.243) 2023 оны 02 сарын 06

hasag hazna , mongol murgunu

0  |  0
Зочин(103.26.194.1) 2023 оны 02 сарын 07

Гараа хугалуулж байсанаас хазах нь ч зөв юм шиг . Бууж өгсөн дохио өгөөд байхад даа

1  |  0
Зоч(64.119.24.33) 2023 оны 02 сарын 06

Барилдаанаа шүүж чадаагүй тэнэг шүүгчийн буруу ,бас ийм шүүгч ажиллуулсан IJF-ын буруу

0  |  0
Гоё гоё(202.126.89.54) 2023 оны 02 сарын 06

Идчихгүй дээ нэг мөр

1  |  0
Иргэн(192.82.85.55) 2023 оны 02 сарын 07

Хазах чинь угаасаа амаараа өөрийгөө хамгаалах арга шүү дээ. Үхсэн баас энэнээс илүү этгээд юмс алхам тутамд чинь байна

1  |  1
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 07

Yзэсгэлэнтэй, мисс жудоч бол хазаж болох нь л дээ, энэнийхээр бол, арай л биеээ тоочихсон бус уу, дараа нь бол юу ч гэж шалтгаан тоочиж болно ш дээ

1  |  0
ads(61.231.39.129) 2023 оны 02 сарын 08

oros gichii gej iim l baian daa

1  |  1
Сэм(202.9.40.173) 2023 оны 02 сарын 07

Шүүгчээ хараагүй болохоор нь аргаа бараад хазаж. Гараа хугалуулах байсан юм уу

6  |  2
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 06

хаха, эмэгтэй луис суарес тодорчээ

1  |  0
Top