“Аль-Наср” баг Роналдугийн 38 насны төрсөн өдрийг тэмдэглэв

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07

Португалын алдарт хөлбөмбөгч Роналду энэ сарын 5-нд 38 нас хүрсэн. Саудын Арабын “Аль-Наср” багийнхан Роналдуд баяр хүргэлээ.

Даваа гарагт болсон бэлтгэлийн дундуур багийн андууд нь Роналдуд өөрийнх нь зурагтай бялуу бэлэглэж, Happy Birthday to You дуулсан байна. Багийн удирдлага “Роналду шинэ гэртээ анх удаа төрсөн өдрөө тэмдэглэж байна. Ахлагчдаа төрсөн өдрийн мэнд хүргэж байна. Амжилт арвин шинэ оныг хүсэн ерөөе” гэж мэндчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top