Турк бөхчүүд нурангид дарагдаж, хоёр нь амь үрэгджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 07


Энэ сарын 6-нд Туркт болсон 7.8 баллын хүчтэй том газар хөдлөлтөөр олон мянган хүн амь насаа алдаад байна. Амиа алдсан, сураггүй алга бологсод дотор тамирчид цөөнгүй байна.

Хөлбөмбөгийн “Хатайспор” багийн тоглогч Атсу, спортын захирал Танер Савут болон хэд хэдэн тоглогч нурангид дарагдаж, сураггүй болоод байгаа гэнэ.
 


Олимпын аварга Таха Акгуль олон нийтийн сүлжээнд “Кахраманмараш мужийн Мараш Беледиеспор клубын бөхчүүдийн амьдарч байсан спорт цогцолбор бүрэн нурсан мэдээ сонслоо. Тэнд 30-40 залуу бөх байсан. Бас хөлбөмбөгчид байсан мэдээ байна. Анкарагийн бөхчүүд тэдний амийг аврахаар очиж байгаа. 14, 15 настай хоёр бөх амиа алдсан байна. Бусдыг нь эрэн хайсаар байна” гэж мэдээллээ.  

Мөн волейболын “Малатья Метрополитен Беледиеспор” багийн хэдэн тоглогч, эмэгтэй волейболын Хатай багийн 14 тоглогч нурангид дарагджээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top