Роога А.Амарсанаа 5 жилийн дараа эх орондоо ирлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Мэргэжлийн сүмог доргиож эхэлж байгаа Монголын шинэ үеийн сүмочдын нэг Роога А.Амарсанаа өчигдөр (2023.02.07) Монгол эх орондоо амралтаараа ирлээ. Таван жилийн дараа ирж байгаа нь энэ.
 


Роога А.Амарсанаа 1999 оны гуравдугаар сарын 2-нд ОХУ-ын Тувад төрсөн. 184 см өндөр, 152 кг жинтэй. Аав нь Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Ч.Амартүвшин, ээж Д.Норжмаа Тувагийн уугуул. Өвөө нь Тува бөхийн олон удаагийн аварга Валерий Равдан. А.Амарсанаа 14 нас хүртлээ Тувад амьдарсан. Монголд байхдаа чөлөөт бөхийн С.Мөнхсүх багш дээр хичээллэж, улсын өсвөрийн АШТ, Жон Петерсоны өсвөр үеийн олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн. Үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга, Улсын баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдэж байсан залуу.

Түүнийг “Хакүхо цом” сонирхогчдын сүмогийн тэмцээнд С.Мөнхсүх багш нь 2013 онд дагуулаад очиж байсан түүхтэй. Энэ нь Роогагийн сүмо бөхийн гараа байжээ. Тэр тэмцээндээ тун амжилттай сайн барилдсан тул 2014 онд Японд очиж, “Хакүхо цом” тэмцээнд оролцоход нь Японы Тоттори Жёохокү сургуулийн сүмогийн багш Р.Гантөгс цаашдаа сайн барилдах хүү байна, манай сургууль 100 хувийн тэтгэлгээр авья гэж санал тавьжээ. Тэр үедээ гэр бүлийнхэнтэй нь ярилцья гээд нутаг буцаж байж. Ирэх жил нь дахин “Хакүхо Цом” тэмцээндээ оролцохоор Японыг зорьж, А.Амарсанаа Р.Гантөгс багшийн саналыг зөвшөөрснөөр мэргэжлийн сүмо бөхийн эхлэлээ тавьж байлаа.

Амраа хүү багш нарынхаа итгэлийг алдсангүй. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Японы ахлах сургуулиудын гадаадын анхны ёкозүна болсон юм. “Амраагаа “Хакүхо Цом-д оруулж, барилдуулж, шавь маань ч мэргэжилд амжилттай барилдаж байгаа нь миний гол бахархал” гэж С.Мөнхсүх багш шавиа угтаад зогсож байхдаа хэлж байлаа.
 


Японы ахлах сургуулиа төгсөөд их сургуульд дэвшин суралцах хүсэлтэй байсан ч авьяаслаг залууг сүмогийн ояката нар хэдийн онилсон байлаа.

Ингээд манай бөх Тоттори Жёохокү сургуулийнхаа захирал Ишиүрагийн зөвлөснөөр Фүтагомяа дэвжээнд элсэн орсон юм.

Багш нь озэки асан Миябияма. Сүмо бөхийн нэрдээ манай бөх Монголын хийморлог араатан чоныг сонгож, Роога нэртэй болсон.
 


2019 оны нэгдүгээр сараас эхлэн мэргэжлийн сүмо барилдаж, 2022 оны 11 дүгээр сарын башёд жюүрёод дэвшин орж, сэкитори цолтой бөх болсон. Уг нь доод хоёр зиндаанд дараалан 7:0 ялалттай тэргүүлж, санданмэг 5:2 ганц башёд туулан, нэг жилийн дотор макүшитагийн дээд хэсэгт гараад ирсэн байлаа. Гэвч макүшитагийн дээд хэсгийн хүнд хананд тулаад нэлээд удсан.

Макүшитагийн дээд хэсэгт жюүрёогоос унасан томчууд, доороос гарч ирж байгаа ирээдүйтэй залуусын хооронд жинхэнэ гал гарсан тулаан болдог тул маш хэцүү гэж бөхчүүд ярьдаг билээ.
 


Роога 2022 оны 11 дүгээр сар, энэ жилийн нэгдүгээр сард жюүрёод дараалан 9 даваад байгаа. Ирэх башёд жюүрёогийн дээд хэсэгт банцүкэ дээшлэх тул дээд зиндаанд дэвших ойртсоор байна.

Жюүрёод одоо шинжээчдийн анхаарлыг татсан хэдэн бөх байгаа нь манай Роога, Хокүсэйхо, Ошёоүма, Казахстаны Кинбозан нар. Мэргэжлийн сүмог ирээдүйд авч явах залуус.
 


Роога А.Амарсанааг нисэх буудалд аав, ээж, ах дүү, С.Мөнхсүх багш, түүнтэй хамт барилдаж, өрсөлдөж байсан бөхчүүд угтан авлаа.

Ингээд түүний ээж Дижидмаа Норжмаатай уулзан ярилцсанаа хүргэе. Д.Норжмаа хүүтэйгээ уулзахаар Тувагаас хэд хоногийн өмнө иржээ.
 


-Хүү тань мэргэжлийн сүмогийн цолтой бөх болоод ирлээ. Баяр хүргэе. Хэдэн жилийн дараа уулзаж байна вэ?

-Найман жилийн дараа уулзаж байна. Хүлээж суухад гар чичрээд, юу хэлэхээ ч мэдэхгүй байлаа. Найман жилийн өмнө миний хүү Орост ирж амраад Монгол харьсан. Одоо хүүгээ аваад Тува явья гэж бодсон ч богино хугацааны амралттай ирж байгаа болохоор амжихгүй нь. Тийм болохоор энд хамтдаа байна даа. 

-Туваагийн тэргүүн асан Шолбан Кара-Оол А.Амарсанааг сайн мэддэг, уулздаг хүн. Шолбан түүнийг бахархал гэж нэрлэсэн байсан. Тувад Амраагийн барилдааныг үздэг үү, мэддэг үү?

-Тиймээ, Тувад Амрааг сайн мэднэ, байнга дэмждэг.

-Тува бол бөхийн орон. Алдартай бөхчүүд олон. Амраа Тувад барилдаж эхлэсэн үү?

-Цэцэрлэгт байхаасаа л барилддаг хүүхэд байлаа. Нэггдүгээр ангиасаа жүдо, үндэсний хуреш бөхөөр хичээллэж эхэлсэн. Кызыльд суралцаж байгаад есдүгээр ангидаа аав дээрээ очихоор Монгол явсан юм. Монголд жүдо, чөлөөт бөх, сүмогоор хичээллэдэг болсон. Ингээд Япон явж, Тоттори сургуульд суралцсан.

-Амраа Японоос тан руу байнга ярьдаг уу?

-Миний хүү үргэлж ярьдаг. Интернэтээр байнга видео дуудлага хийнэ.

-Танай хүүг Монгол, Япон, Орост таньж, мэдэж байна. Хүү чинь алдартай бөх болоод эргээд ирлээ.

-Маш их баяртай байна.  

-Түүний өвөө Валерий Равдан Тувагийн алдартай бөх байссан гэсэн.

-Тиймээ, тухайн цагтаа нэртэй бөхчүүдийн нэг байсан.

-Хэрэв Амраа сүмогоо орхиод хуреш барилдана гэвэл та юу гэж хэлэх вэ?

-Түүний сонголт. Хүүгийнхээ ямар ч сонголтыг хүндэлнэ, дэмжинэ. 

-Хэрэв япон бүсгүй дагуулаад ирвэл бас түүний сонголт уу?

-Тиймээ. Япон, монгол, тува ялгаа байхгүй. Хүүд минь л сайн хань болж байвал би аз жаргалтай байх болно.

-Баярлалаа. Танд болон таны гэр бүлд аз жаргал хүсье.   

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэсэр(66.181.161.147) 2023 оны 02 сарын 09

Аварга болоорой???Сайхан залуу байнаа???ёкүзона цол яршиг л байнаа?Амжилт хүсье?

0  |  0
Зочин (192.82.76.59) 2023 оны 02 сарын 09

Эр хүн эцгийнхээ /Монгол /овгийг авч яваа бол Монгол хүн шүү дээ. Аль улсын иргэн байх нь өөрийнх нь сонголт. Бодвол алсдаа Японы иргэн болох буй заа. Ер нь бол Увс нутгийн хүү өөрөө улс орноо, бөхийн нутгаа илүү шүтвэл амжилт нь өссөр байх биз ээ

0  |  0
Goody(96.241.114.161) 2023 оны 02 сарын 09

Tuva avch yavj xereggui l Putin tseregt taraj lai booox bailgui dee

0  |  0
Зочин(192.82.84.11) 2023 оны 02 сарын 10

Ийм мэдээ одоо хэнд сонин байх вэ дээ, ечнеен амьтан ирж явж л байгаа ш дээ

1  |  3
Jj(103.161.242.105) 2023 оны 02 сарын 10

Mandaj yawax uyedee uuriiguu bi Mongol bish Oros hun gej yarij baisan. Odoo yu ni Mongol xun bolood yawchixwaa.\n

1  |  3
Халиунаа(202.9.46.175) 2023 оны 02 сарын 09

Би Орос хүн гэж солиордог хүн дээ. Орос руугаа очоо

1  |  2
Лархэн(202.9.46.175) 2023 оны 02 сарын 09

Оросдоо очоочээ Украйн руу уөлөгдөхөөс айгаа биз

1  |  2
Бумбардай(202.55.188.117) 2023 оны 02 сарын 09

Оросын иргэн байж энд юу хийж яваан, эх орон чинь ачаад явна гэж айгаа юу? \nМонгол эцэг, Урианхай ээжээс төрчөөд харь мангадыг зүрхэнд тээдэг муу хүү байна.

3  |  6
Mongol(139.5.219.90) 2023 оны 02 сарын 09

TUVA gej ulster b.gui.Mongoliin neg heseg urainhaichuud orosuudiin deeremdsen nutag..\n

1  |  3
Дамба(103.57.95.13) 2023 оны 02 сарын 09

Яахаараа.оросын бөх манай Рого.болчихдог юм

1  |  3
Top