ЛеБрон Жеймс: Домог Каримтай хамт зогсож байгаадаа баяртай байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Өнөөдөр үдээс өмнө болсон НБА лигийн Лейкерс – Оклахома тоглолтод Леброн 38 оноо авснаар нэгэн цаг үед хэзээ ч эвдэгдэхгүй гэгдэж байсан Карим Абдул Жаббарын 38 390 оноо авсан рекордыг эвдэж, шинэ түүх бүтээлээ.

 

 

Түүнийг рекорд тогтоонгуут тоглолт зогсож, ёслолын арга хэмжээ болсон.

Жеймс үг хэлэхдээ “Лейкерс багийн үнэнч дэмжигчдэд баярлалаа гэж хэлмээр байна. Та нар шиг фэн дэлхийд байхгүй. Карим шиг агуу домгийн дэргэд зогсох нь нэр хүндийн хэрэг. Маш том аз жаргал юм. Ахлагчид зогсож, алга ташин, хүндэтгэл үзүүлнэ үү.

Үзэсгэлэнт гэргийдээ, охиндоо, хоёр хүүдээ, анд найзууддаа... Энэ 20 гаруй жил надтай хамт байсан бүх хүнд маш их баярлалаа нэж хэлье. Та нар байхгүй байсан бол би энд хүрж чадахгүй байлаа.

НБА лигтээ, Адам Сильверт, агуу Дэвид Стерн асанд намайг мөрөөдөлд минь хүргэсэнд талархаж байна” гэж баярласан сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

НБА-ийн бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогчид

1. ЛЕБРОН ЖЭЙМС - 38 390 оноо

2. Карим Абдул Жаббар - 38 387 оноо

3. Карл Мэлоун - 36 928 оноо

4. Коби Брайант - 33 643 оноо

5. Майкл Жордан - 32 292 оноо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top