Словен залуу Лука Дончич гэнэтийн солилцоогоор “Лейкерс”-т ирсэнээсээ хойш нэгэн дээд амжилтын эзэн болоод амжлаа. Тэрбээр нэг сарын хугацаанд 64 удаа гурвын шидэлт амжилттай гүйцэтгэснээр Лос-Анжелесийн клубын түүхэнд урьд өмнө байгаагүй үзүүлэлтийг тэмдэглүүлжээ.
Хоёрдугаар сараас хойш шинэ багтаа нийт 22 тоглолтод гарахдаа Дончич дунджаар 27.2 оноо, 8.5 самбар, 7.9 дамжуулалттай яваа бөгөөд 36.1 хувь нь гурвын шугамын цаанаас шидсэн оноонууд ажээ.
Дончич ирсэнээр багийнх нь нөөц бололцоо мэдэгдэхүйц дээшилснийг Леброн Жэймс онцолсон байна. “Багийн нөөц бололцоо аюумшигтай. Над дээр болон Лука дээр орой бүр тус бүр нэг хамгаалагч очлоо гэж бодъё. Гэтэл Остин Ривзийг дахиад өөр нэг хамгаалагч “авах” ёстой болно. Гэвч гурван хамгаалагчтай баг цөөхөн шүү дээ. Манай багт мөн хэрцгийдүүхэн тогловол тоглочихож чадахаар хэдэн залуу байна. Гэхдээ хэрцгий хэрцгий гээд өөрсдийгөө болон тоглолтыг хянах, мэдрэх тархитай залуус шүү” хэмээн Леброн өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )