Леброн Жэймс: Аварга болсон тоогоор аугаа тамирчныг тодорхойлж болохгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 18

 

Леброн Жэймс подкастдаа Стив Нэштэй ярилцахдаа хэдэн удаа аварга болсноор нь аугаа тамирчныг тодорхойлж болохгүй гэх санааг хэлжээ. Түүний энэ санааг Стив Нэш ч дэмжсэн байна.

“Миний бодлоор бол энэ буруу. Чарльз Баркли, Аллен Айверсон... Стив Нэш нарыг аугаа тамирчдын тоонд багтахгүй гэж хэлэх гээд байгаа хэрэг үү? Аугаа тамирчин гэдэг нь заавал хэдэн удаа аварга болсон байх ёстой гэж үү?

Спортын өөр төрөлд бол ийм яриа гардаггүй байгаа шүү. Бэрри Бондс л гэхэд бэйсболын Дэлхийн цувралд түрүүлээгүй санагдаж байна. Гэлээ гээд аугаа тамирчин биш гэх үү?

Бас Жерри Уэст байна. 9 финалд гарч, ердөө нэгд нь л аварга болсон хүн. Тэгэхээр та нар түүнийг аугаа тамирчин биш гэх юм уу? Чөтгөр аваг, тэгвэл тэр хүн чинь манай /NBA/ лого дээр дүрээ мөнхөлсөн шүү дээ. Ийм хүнийг 2, 3 юмуу 4 удаа аварга болсон хүнтэй эн зэрэгцүүлж болохгүй гэх мэт дэмий балай юм ярихаа больж үз” хэмээн Леброн Жэймс өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu