NBA-гийн плей-оффын эхний шатанд бүсийнхээ 3 болон 6 дугаар байрыг эзэлсэн “Лейкерс”-“Миннесота” хоорондоо тулж, цувралын 5 дахь тоглолтод зочилсон 23 настай Энтони Эдвардсын багийнхан 96:103-аар хожсоноор, дараагийн шатанд шалгарлаа.
Харин Леброн Жэймс, Лука Дончич хэмээх хоёр супер одыг нэгтгэсэн “Лейкерс” цувралаас ганц хожилтойгоор энэ улирлыг дуусгалаа.
Энтони Эдвардс тоглолтын дараагаар ярилцлага өгөхдөө “Лейкерс”-ийг хожоосой гэж бүгдээрээ хүсэж байсан нь надад таатай санагдлаа. Тэгэх л ёстой. Яагаад гэвэл тэд “Миннесота”-г битгий хожоосой гэж бодож байхгүй юу” хэмээн хэлсэн байна.
Лейкерс – Миннесота 96:103 (22:31, 27:28, 31:22, 16:22)
Лейкерс: Дончич (28 + 7 самбар+ 9 дамжуулалт), Хачимура (23), Жэймс (22 + 7 самбар + 6 дамжуулалт), Ривз (12 + 6 бөмбөг алдалт), Финни-Смит (7), Вандербилт (2 + 7 самбар), Клебер (2), Винсент (0).
Миннесота: Гобер (27 + 24 самбар), Рэндл (23), Эдвардс (15 + 11 самбар + 8 дамжуулалт), Конли (8), Макдэниэлс (8); Александер-Уокер (10), Ди Винченцо (9), Рид (3).
Сэтгэгдэл ( 0 )