“Би бол хүн-шоргоолж, наад Леброн, Дончичоос чинь залхаж гүйцлээ”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 16


NBA-гийн плей-оффын эхний шатанд “Миннесота”-“Лейкерс” учраа таарсан. Энэхүү цувралд залуу од Энтони Эдвардсыг ханатал олон оноо авах ёстойг ESPN-ийн эксперт Стивен Эй Смит урьдчилан хэлжээ.

“Энтони Эдвардс, чи сонсож байна уу? Дүү минь, чи энэ лигийн супер од нь шүү. Ямар олон үзэгч цуглаж, яасан олон тасалбар худалдагдах бол? Ийм тоглолтод би чамайг “Лейкерс”-ийн эсрэг тоглолтоос 40 хувьтай, гурваас 32 хувьтай шидэж, 19 оноо авахыг хармааргүй байна. Миний хүлээлтийн хаана нь ч энэ оноо хүрэхгүй. Хэрвээ чи ингэж тоглох юм бол цуврал 6 дахь тоглолтод дуусаад, “Лейкерс” хөнгөхөн цаашаа явчихна.
 


Тиймээс “Наад Леброн Жэймс, Лука Дончич гэсэн супер оддоос чинь бүр залхаж гүйцлээ. Одоо би үгээ хэлж, өөрийгөө харуулах болно. Би бол хүн-шоргоолж. Тийм ээ, ***** ****, гэж тэр чинь би” гэж хүн-шоргоолж хэлэх юм бол маш их сонирхолтой байх болно” хэмээн Смит өгүүлжээ.

Цувралын эхний тоглолт Улаанбаатарын цагаар энэ сарын 20-ны 08:30-д Лос Анжелес хотын Крипто Аренад эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu