Кевин Дюрант “Финикс”-т очлоо

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

НБА лигийн “Бруклин Нетс” баг гол од Кевин Дюрантаа солилцоогоор “Финикс Санз” багт илгээлээ гэж The Athletic мэдээллээ.

Түүний оронд Микал Брижес, Кэм Жонсон Бруклинд ирэхээс гадна драфтын эхний шатны дөрвөн эрх авч байгаа юм байна. Кевин зун өөр багт очих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч шаардлагыг нь биелүүлэх баг олдоогүй билээ. Бруклин Нетс саяхан  Кайри Ирвингийг мөн солилцоогоор Даллас Маверикс-т явуулсан юм.

Кевин Дюрант энэ улирал 39 тоглолтод оролцохдоо 29,7 оноо, 6,7 самбар, 5,3 оновчтой дамжуулалт дунджаар авч байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top