АНУ-ын Боксын холбооноос 2023 оны боксын ДАШТ-д оролцохгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Бойкот хийх болсон шалтгаанаа “ОХУ, Беларусын тамирчид туг далбаатайгаа оролцоно, ивээн тэтгэгч нь “Газпрома”, шилэн дансгүй, жендерийн асуудалтай” гэж тайлбарласан байна. Гэхдээ гол шалтгаан нь мэдээж ОХУ-ын тамирчид оролцож байгаа явдал юм. Одоогийн байдлаар Финландын эмэгтэй баг оролцохгүйгээ зарласан байгаа ч цаашдаа Барууны олон орон бойкот зарлах магадлал өндөр байна.
ДАШТ-д оролцохгүй байлаа гээд тамирчдын Парис-2024 олимпын эрхэд нөлөө үзүүлэхгүй. Учир нь олимпын боксын тэмцээнийг ОУОХ өөрсдөө зохион байгуулах болсон.
Эрэгтэй ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдана. Харин эмэгтэй ДАШТ гуравдугаар сарын 15-31-нд Нью-Дели (Энэтхэг) хотод болох юм. ДАШТ-ий шагналын сан тун өндөр, 5,2 сая ам.доллар. Дэлхийн аварга тамирчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медальт 50 мянган ам.долларын шагналтай.
АНУ болон Барууны хүчтэй багууд оролцохгүй бол бусад орны тамирчдад өндөр шагналын эзэн болох боломж нэмэгдэх юм.
Сэтгэгдэл ( 0 )