Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд зодог тайлах ёслолоо "Кокүгикан" ордонд хийсэн билээ.
Хакүхо Японы “Хочи Спорт” сонинд сүүлийн үед сүмо тоймч хийж байгаа. Ингээд тус сонин давуу эрхээ ашиглан, Хакүхогоос замналынх нь хамгийн онцлох гурван барилдааныг нэрлүүлжээ.
2004 он, 11 дүгээр сарын башё, 11 дэх өдөр
Хакүхо 〇 – Асашёорюү ●
Маш ширүүн дайралтад шахагдан, дохёны зах хүртэл ухарсан ч харитэ мэхээр хариу барьсаар байв. Эцэст нь довтлон ирэх аваргаас зайлж, ялалт авсан. 19 нас, 8 сартайдаа авсан энэ Кинбоши сүмогийн түүхэнд Такаханадагийн дараа бичигдсэн хамгийн залуу бөхийн авсан кинбоши байлаа. Хакүхогийн цорын ганц Кинбоши.
“Асашёорюүтэй сүмод орсон цагаасаа хойш барилдахыг хүсдэг байсан. Хамт бэлтгэл ч хийдэг байлаа. Сүмогийн ертөнцөд бэлтгэлийг нь хангаж өгсөн ах бөхөө ялахыг ачийг нь хариуллаа гэж үздэг. Ёстой л ахынхаа ачийг нь хариулсан мөч байлаа. Тэр ялсан жил Хаврын тойргийн барилдаанд би жюүрёод байхдаа нэг удаа аваргыг ялж байсан юм. Зургаан сард нь Хятадад болсон барилдааны үзүүр түрүүнд хоёулаа үлдсэн. Би дээд зиндаанд дөнгөж гараад байсан ч давж, түрүүлж байлаа. Өөртөө итгэх итгэл улам нэмэгдэж байгаа юм. Харин Намрын тэмцээнд анх удаа башёд таарч барилдаад ялагдсан. Тэр үед Асашёорюү аваргын нүдний харц үнэхээр аймшигтай байлаа. Тэмцээний дараа Монголд хариад зэрлэг чонотой нүд тулгарч үзсэн юм. Дараа нь Кюүшюүд давчихаад “Хүний нүдний харц ч чонотой харьцуулахад их зөөлхөн юм” гэж бодож байлаа. Хэзээ ч мартахгүй барилдаан. Тэр кинбошигийн ачаар улам их хичээх хүсэл зориг ассан”
2010 он, 11 дүгээр сарын башё, 2 дахь өдөр
Хакүхо ● – Кисэносато 〇
Харитэ мэх хийн урагш довтолж, Кисэносатог сандаргасан ч зайлуулаад тэнцвэрээ алдсан. Сөрөг дайрсан Кисэносатог янз бүрийн мэхээр унагаах гэж оролдсон ч Кисэносато урагш туйлбартай явсаар Хакүхо ялагдаж, дараалсан ялалт нь 63 дээр зогссон билээ. Фүтабаямагийн 69 ялалтад тун дөхөж явсан ч рекорд тогтоож чадсангүй.
“Тачиай сайн болж, урагш түлхэн, дохёны захруу түрсэн тэр мөчид дотор ялчихлаа гэсэн бодол төрсөн. Үүнээс болоод хоосон алгадаж, тэнцвэрээ алдаад, цээж сөхөгдөөд, сандарч орхисон. Ялагдсан орой аав утсаар ярьж, “Тав дараалан түрүүлэх боломж байгаа шүү. Хичээ” гэж хэлсэн. Ааваас эхлээд маш олон хүн мэссэж бичиж байлаа. Тэдний ачаар тэр башёд түрүүлж чадсан. Дараалан ялаад байхын хүнд хэцүүг ойлгож авсан. Ингээд Фүтабаямагийн 69 дараалсан ялалтыг эвдэх зорилгоо Тайхо аваргын 32 түрүүг шинэчлэх болгон өөрчилсөн юм. Энэ ялагдлын ачаар урт удаан хугацаанд барилдаж чадсан гэж боддог. 63 дараалан ялсан хүн байна даа, хичээн зүтгэнэ гэсэн бодол төрж, түрүүгээ 45 болтол ахиулж чадсан маань энэ ялагдлын ач”
2021 он, Нагоя башё, сүүлийн өдөр
Хакүхо 〇 – Тэрүнофүжи ●
Хатуу ширүүн харитэ алгадах мэх хийн, хоёр бөх үнэхээр үнэн хүчийг үзэн барилдсан. Баглаад барьцаа авсан аварга ялчихаад гар зангидан баярлаж байсан билээ. Хакүхо 7 башёгийн дараа түрүүлж, 45 дахь түрүүгээ авсан энэ барилдаан түүний сүүлийн барилдаан байлаа.
“Гэмтлийн улмаас зургаан башё барилдалгүй гарч ирсэн тэмцээн. Гэсэн ч сүүлийн 45 дахь түрүүгээ өвдөг шороодолгүй авч чадсан. Телевиз, кинонд ч аз жаргалтай төгсгөл гарахаа байсан энэ цагт би сүмо бөхийн замналаа ийм сайхан төгсгөж чадсан. Сүмо бөхийн Бурхан тэнгэр намайг хүлээн зөвшөөрсний илрэл юм болов уу гэж боддог. Тэр өдрийн өглөө нь бэлтгэлийн талбай дээр соно харсан. Сүмод соныг зөвхөн урагш явдаг амьтан тул ээлтэй шавьж гэж үздэг юм. Ояката, дэвжээний бөхчүүддээ зодог тайлна гэдгээ тэмцээний 10 дахь өдөр хэлчихсэн байсныг хэлэх үү. Нэг л гүн утгатай тохиолдол ч юм шиг. Сүүлийн барилдаанд гэмтсэн ч хамаагүй гэж бодсон. Дахиад сэдрээвэл хиймэл үе хийх болно шүү гэж эмч хэлсэн байсан ч сүүлийн барилдаандаа бүхнээ зориулан, барилдсан”
Сэтгэгдэл ( 6 )
Зуны дугуй зарна. 20”000₮
tneg ymnud olon ym hutstsgaaj bhin
Барилдааныг шууд үзэж байхад нэг их ширүүн алгадаад байх шиг байсан одоо үзэхэд тийм биш л юм байна. Сумогийн зөвшөөрөгдсөн мэх, нэг хоёр нөгөө нь нэг алгадалцсан юм байна.
Одоо хакухо, сумо энэ тэр гэж солиорохоо боль оо, цагийн юм цагтаа л байх нь зев, одоо наад сэдэв чинь буур улиг болоод нохой ч тоож шиншихээ больсон байна шуу
Эргүү Кисенасотод 64 дэх даваагаа хулхидуулчихаад хэвтэж байгаа царайг нь ээ чааваас даа хахах
тэнэг ганэрдэнэд мэдрүүлсэн гоё барилдаан