Сонгомол барилдааны ДАШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын бөх Азамат Каиров буудуулж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эмч нар түргэн шуурхай хагалгаанд оруулж, 24 настай бөхийн амь насыг аварчээ.
Өчигдөр шөнийн 03.00 цагийн орчим Москва хотын Волгоград өргөн чөлөөний нэгэн рестораны гадна Азамат Каиров хэдэн кавказ залуучуудтай муудалцсан байна. Удалгүй тэдний нэг нь буу гаргаж, Азаматын цээжинд буудаад зугтжээ.
Азамат 2018 онд Трнавад болсон сонгомол бөхийн залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт бөх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Үндэсний үзэл гаргах гээд л савсагнаж байж буудуулаа биз дээ. Оросуудад өөрсөд нь их учир бий шүү. Ази царайтай л бол энэ нэг хятад явж бна гээд дээрэлхдэг юм байх чинь билээ. Ах мах гээд л манай хөгшчүүл эд нарыгаа их хөөргөхийг нь яанаа.
Угаасаа хаа газрын бөхчүүд адилхан ш дээ, оркууд л байгаа ш дээ, зүв зүгээр байсан хүнийг л буудав гэж