ОХУ-ын Красноярск хотод болсон олон улсын чөлөөт бөхийн Иван Ярыгиний Цом тэмцээнд буриад бөхчүүд тун амжилттай оролцсон билээ. Буриадын чөлөөт бөхийн холбооны гол ивээн тэтгэгч болох Өвөр Байгалийн уулын баяжуулах үйлдвэрээс Ярыгин тэмцээнд медаль хүртсэн тамирчдад өнгөрсөн Баасан гарагт мөнгөн шагнал олголоо.
Тус тэмцээнд түрүүлсэн Ирина Ологонова (55 кг), Евгений Жербаев (70 кг) нарт тус бүр 200 мянган рубль (9.612.000 төгрөг), хүрэл медальт Кристина Тамразянд (62 кг) 150 мянган рубль хүртээж, дасгалжуулагч нарыг нь тус бүр 100 мянган рублиэр шагнажээ.
Өвөр Байгалийн уулын баяжуулах үйлдвэрийн дэд захирал Петр Архинчеев цаашдаа Ярыгин тэмцээний медальтнуудад уламжлал болгон шагнал өгч байх болно гэдгээ мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Буриад Монгол 2 бүтэхгүй ээ, бөх шүтээд яг хөгжиж харагдаач