Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) Туркийн газар хөдлөлтөд амиа алдсан бөхчүүдийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, нэрийг нь зарлалаа.
Мехмет Эскисарили
Ахмет Тас
Али Гурсой
Эрай Симсек
Халил Эдирне
Хасан Саритюрк
Озан Татли
Ахмет Дурман
Аслан Экиз.
Тэд бүгд хоёрдугаар срын 3-5-нд Кахраманмараш хотод болсон олон улсын чөлөөт бөхийн өсвөрийн (U-20) тэмцээнд оролцсон бөхчүүд юм. Кахраманмараш хот бол 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн яг цөм нь болсон газар. Тэмцээнд мөн Франц, Узбекистан, Косовогийн бөхчүүд оролцсон ч азаар тэд аюулд өртөөгүй байна.
Тэмцээнд оролцогчид нурангид дарагдсаны дараа олимпын аварга Таха Акгуль тэр дор нь түгшүүр зарлаж, Спорт цогцолборын нуранги дор 30-40 бөх байгааг олон нийтийн сүлжээгээр шуурхай мэдээлсэн. Сонгомол барилдааны алдарт Риза Каялп, Керем Камал тэргүүтэй бөхчүүд Туркийн бөхийн холбооны тэргүүн Шереф Эроглугийн хамт гамшгийн газарт очиж, аврагчидтай хамт аврах ажиллагаанд оролцсон юм. 21 бөхийн амь насыг аварч чадсан ч харамсалтай нь есөн бөх ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович “Энэ сарын 6-нд болсон газар хөдлөлтийн уршгаар бид есөн бөхөө алдсаныг мэдээлэхэд надад их хүнд байна. Бөхийн ертөнц тэр чигээрээ энэ залуучуудыг алдсандаа эмгэнэн гашуудаж байна. Тэднийг гэрэл гэгээтэй ирээдүй хүлээж байсан юм” гэж эмгэнэлдээ дурдсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Гүн эмгэнэл илэрхийлье. Хайран сайхан хүүхдүүд. 21 тамирчин \nамьд гарсанд маш их баярлаж байна.
um ma ni bad me hum
Ум мани бадмэ хум. Хайран залуус..эцэг эхэд нь хэцүү бга даа
Манай бехийн хэнээтнууд юун ашгуй тэр тэмцээнд нь оролцоогуй юм бэ, шалихгуй байж тэмцээн бурт явах гээд чичрээд байдаг гарууд ш дээ