Өчигдөр Японы Изүмисано хотод “KIX senshu” олон улсын марафон гүйлтийн тэмцээн болж, манай тамирчид бүх түрүүг нь авлаа.
Эрэгтэй төрөлд Н.Мөнхбаяр 2.16,28 амжилтаар түрүүлсэн бол эмэгтэйд Г.Хишигсайхан 2.30,41 үзүүлэлтээр тэргүүлсэн байна. Коронавирусний уршгаар 2021, 2022 онд онлайн явагдаж байсан бол гурван жилийн дараа тамирчид Изүмисаногийн талбайд цугларлаа.
Монгол тамирчид 2019 онд мөн энэ тэмцээний бүх түрүүг авч байв.
Сэтгэгдэл ( 0 )