Орос бөхчүүд Клубын ДАШТ-д барилдана

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14

Энэ сарын 17-18-нд Ираны нийслэл Тегеранд чөлөөт бөхийн VII клубын ДАШТ явагдана. Иран улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зургаа дахь удаа хүлээн авч байгаа бөгөөд 2016 онд Украины Харьковт нэг удаа болж байсан юм. Украинд болоход АНУ-ын “Титан Меркюри” баг тэргүүлж байв. Бусад тэмцээнд нь Ираны багууд буюу “Биме Рази” (Иран Молл) дөрвөн удаа, “Изи Пайп” нэг удаа түрүүлж байлаа.

Энэ жилийн тэмцээнд Оросын баг анх удаа оролцох гэж байна. ОХУ-ын багийг саяхан болж өнгөрсөн Ярыгиний тэмцээний аварга, мөнгөн медальтнуудаас бүрдүүлсэн байна. Дасгалжуулагч нь Ираны “Биме Рази” багийн бүрэлдэхүүнд хоёр удаа Цомын эзэн болж байсан дэлхийн аварга Магомед Курбаналиев.

Клубын ДАШТ-д түрүүлэх хамгийн магадлал өндөр баг нь дэлхийн хошой аварга Реза Язданигийн удирдаж байгаа Ираны “Шахр Банк”. Энэ багт Хасан Яздан (86 кг), Камран Гасемпур (92 кг), Амир Заре (125 кг) нар харьяалагдаж байгаа.

Иран, ОХУ-аас гадна Армени, Гүрж, Энэтхэг, Казахстаны баг тэмцээнд оролцоно. Шагналын сан 30 мянган ам.доллар бөгөөд 15 мянгыг нь ялсан баг авч, мөнгөн седаль 10 мянга, хүрэл медальт баг 5 мянгыг авах юм.

ОХУ-ын баг: Рамиз Гамзатов (57 кг, Ставрополь), Муслим Мехтиханов (61 кг, Дагестан), Шамиль Мамедов (65 кг, Москва), Евгений Жербаев (70 кг, Буриад), Тимур Бижоев (74 кг, Краснодар), Ахмед Усманов (79 кг, Дагестан), Арслан Багаев (86 кг, Москва), Асхаб Саадулаев (92 кг, Дагестан), Магомед Курбанов (97 кг, Дагестан), Эрик Жиоев (125 кг, Красноярск).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.127) 2023 оны 02 сарын 14

Энэ зүгээр нэг сайн дурын шоу бололтой, албан ёсны тэмцээн биш юм биш үү

0  |  2
Top