Энэ сарын 14-нд дэлхий даяар Гэгээн хайрын Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Энэ өдөр охид, бүсгүйчүүд таалагддаг залуудаа шоколад бэлэглэж, хайр сэтгэлээ илчилдэг уламжлалтай.
Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Үра Валентины өдрөөр 50 шоколад авснаа сэтгүүлчдэд ярилаа.
Тэрээр “Дэвжээний хаягаар маш олон шоколад ирсэн. Энэ жил хамгийн олон буюу тавийг авлаа. 30 нас хүрсэн жилээ ийм олон шоколад авна гэж бодсонгүй. Амттай зүйлд дуртай ч бүгдийг нь идэж чадах болов уу. Захидал ч их ирсэнд баярлаж байна. Фэнүүддээ баярлалаа” гэж ярьсан байна.
Харин озэки асан Асанояма “Хорин шоколад авсан. Сайн барилдаад банцүкэ дээшилбэл авах шоколадны тоо нэмэгдэх болно гэж бодож байгаа болохоор хичээн барилдана даа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )