Цагаан сарын барилдааны тасалбар 60.000 төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 16

Энэ жилийн Сар шинийн барилдаан хоёр өдөр үргэлжилнэ. 

Хоёрдугаар сарын 19-нд 12:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,

Хоёрдугаар сарын 20-нд 14:00 цагаас Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.

Монголчуудын хамгийн үзэх дуртай тус барилдааны тасалбар өнөөдөр 11:00 цагаас худалдаанд гарлаа. Хоёр өдрийн барилдааны тасалбар багцаараа 60.000 төгрөгийн үнэтэй.

“Нэг тасалбараар хоёр өдөр үзэх тул тасалбараа гэмтээж, үрэгдүүлж болохгүй. Хэрвээ тасалбараа гэмтээсэн болон үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй” гэж МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО-ноос анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.168) 2023 оны 02 сарын 17

Yнэ нь чанартаа нийцэж байх учиртай биз, их л сонирхолтой барилдаан болох юм байлгуй дээ, гэхдээ барилдах улс негее л хэд гэхээр хэцуу л юм даа

1  |  0
Хрсслү(66.181.161.37) 2023 оны 02 сарын 17

Янз бүрийн бар саванд хэдэн зуу мянгаар нь үрдэг байж бөхөд дуртай мань мэт монголчуудад бол тийм үнэтэй санагдахгүй байна

1  |  0
oogii(202.9.46.170) 2023 оны 02 сарын 17

mash vnetei bna

0  |  1
зочин(66.181.166.196) 2023 оны 02 сарын 17

Бөхийн өргөө гээч аварга том жорлонд орж өмхий хамхай үнэртэж суух гэж 60К төлнө гэнэ дээ, эрүүл үү энэ МҮБХ-хон

0  |  1
Иргэн(192.82.71.99) 2023 оны 02 сарын 17

Ийм их мөнгөөр махан жорлон үзэх юм уу хайран 60 к ээждээ өгөө

1  |  0
Top