Украины жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Виталий Дуброва орос, беларусь тамирчдыг Парис-2024 олимпын наадамд оролцуулах талаар ОУОХ ажиллаж эхэлсэн талаар Украины хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
-ОУОХ-ноос ОХУ, Беларусын тамирчдыг олимпын наадамд туг далбаа, сүлд дуулалгүй оролцуулах талаар ярьж эхэллээ. Таны бодол?
-Эсрэг байр суурьтай байгаа. Дайн зогсоогүй цагт тэд олон улсын тэмцээнд оролцох ёсгүй. Эдийн засаг, улс төр, нийгмийн салбарын хоригтой адил арга хэмжээ спортод ч үйлчлэх ёстой. Орос тамирчдыг олимпоос хасах нь хамгийн шударга шийдвэр юм. Дайны эсрэг байр суурьтай орос тамирчдыг оролцуулна гэж байгаа ч тийм мэдэгдэл хийсэн тамирчин нэг ч алга байна шүү дээ.
-Хэрэв оросууд олимпод орвол бид яах ёстой вэ?
-Оролцохгүй, бойкот зарлах хэрэгтэй. Биднийг дэмжих орон олон гарна гэдэгт итгэлтэй байна. Оросоос явсан, дүрвэсэн тамирчдыг олимпод тусад нь оролцуулах төсөл бас байгаа гэсэн. Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Визер ОУОХ-ны шийдвэрийг дэмжиж байгаа. Гэхдээ олимпод оролцохын тулд жүдочид эхлээд эрхээ авах шаардлагатай. Харин IJF холбоо тэдэнд эрх авах боломж олгох гэж байх шиг байна. Жүдогийн олимпын эрхийн тэмцээнүүд хэдийн эхэлсэн байгаа. Олон улсын жүдо бөхийн холбооноос оросуудыг гуравдугаар сарын 3-5-нд Ташкентэд болох Их Дуулга тэмцээнд оролцуулах гэж байгаа талаар дуулсан. Ер нь Азид болох Их Дуулга, Гран При, Мастерс тэмцээнүүдэд оросуудыг оруулах яриа гарсан. Энэ жил Катарт дэлхийн аваргын тэмцээнтэй. Оросуудыг ДАШТ-д оруулах юм бол бид оролцохгүй.
-Орос жүдочдод олимпын эрх, чансааны оноо авхуулахын тулд тодорхой орнуудад болох тэмцээнд оролцуулна гэсэн үг үү?
-Тиймээ, Ази тивд болох тэмцээнүүдээс тэд оноо цуглуулах боломжтой болох гээд байна. Азийн олимпын зөвлөл ч оросуудыг хүлээн авахад бэлэн гээд байгаа. Жүдогийн хувьд Монгол, Казахстан, Узбекистан, Тажикистан, АНЭУ, Катар гээд Азид болох тэмцээн маш их.
-Зөвхөн Азийн тэмцээнд оролцоод орос жүдочид олимпын эрх авч чадах уу?
-Чадна, чадахгүй гэж ярьж болохгүй. Гол нь тэд олимпын эрхийн оноо цуглуулах боломжтой болж байгаа юм.
-Орост цэрэг, хүчний байгууллагын нэрэмжит жүдо бөхийн тэмцээн болж байна. Энэ байгууллагынхан украинчуудыг алж хядаж байгаа шүү дээ. Гадаадын жүдочид энэ талаар юу ярьж байх юм?
-Үнэнийг хэлэхэд бараг тоодоггүй. Гадаадын ихэнх тамирчин, дасгалжуулагч нарын хувьд энэ дайн маш хол санагддаг. Тэд Украинд хэдэн хүн алагдаж, байшин барилга сүйдэж, ямар хохирол учирч байгааг мэддэггүй, ойлгодоггүй. Биднийг ямар нөхцөлд амьдарч байгааг тэд мэдэхгүй. Нисэх буудлууд ажиллахгүй байгааг ч мэдэхгүй. Тэмцээнд орохоор Варшавт автобусаар ирлээ гэхээр яагаад онгоцоор шууд нисээгүй юм гэж асуудаг. Украины дайныг тэд сонирхдоггүй, бас зарим нь орос тамирчид байлдаагүй юм чинь улстөртэй хольж болохгүй гэсэн байр суурьтай. Тэднийг ухуулж сэнхрүүлэхэд тун хэцүү. Оросын тамирчдын олон нийтийн сүлжээг хараарай. Дайны тухай юу ч байхгүй, бүгд бэлтгэлээ хийж байна, тэмцээнд орохоо хүлээж байна гэсэн гэмгүй царайтай болчихсон. Ер нь дайн удаад Украиныг сонирхож байгаа хүний тоо их буурлаа. Дасаад эхэлсэн гэх юмуу даа. Өмнө нь бүгд асуугаад л, ямар тусламж хэрэгтэй байна гэж байсан бол одоо чимээгүй. Бид байнга гомдоллоод, тусламж нэхээд байсан бол өөр байж болох юм. Харин бид тусламж гуйж, гомдол тавилгүй, барилдаад ялахыг л хүсэж байна.
-Оросууд олимпод орно гэсэн элдэв яриа украин жүдочдын сэтгэл санаанд нөлөөлж байгаа байх даа?
-Зарчмын хувьд үгүй. Дайн эхлэхэд л бид жүдочидтойгоо уулзаж, “Улс оронд дайн болж байна. Бид өөрийн фронт болох спортын талбайдаа тулалдаж байгаа болохоор тууштай, тэвчээртэй байгаарай” гэж хэлсэн. Одоогийн байдлаар орос, беларусь жүдочидтой хамт нэгэн тэмцээнд орох талаар яриа ч байж болохгүй. Тэднийг олимпод оруулахгүйн төлөө тэмцэнэ. Дараа нь шаардлагатай бол эцсийн арга хэмжээ болох бойкот хийх болно.
Сэтгэгдэл ( 9 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

ОУОХ дайныг дэмжиж байгаа бол энэ байгууллага тарах цаг нь болсон гэсэн л үг. Бас Дайн буюу аллага хядлагыг дэмждэг Визэр гэгчийг жудогийн холбооноос хөөх хэрэгтэй
Түрэмгийлэгчдийг тэмцээнд оруулах алаан хядаан путиныг дайныг дэмжиж байна гэсэн үг
Жүдо-д украйн орсоос илүү. Оросгүй жүдо яав л гэж.
orosgui temtseen bol davsgui hool gesen vg dee. ene ukrainiig bol yamar oron tooj vzehgui ch de. ukraind oligtoi sportiin torol bhgui. ukrainii judo bol delhiid ner hvndgui ch dee..
Орос орохгүй байснаас украйн орохгүй нь хамаагүй дээр