Чөлөөт бөх: Иран, ОХУ финалд үлдлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 18

Өчигдөр /2023.02.17/ Тегеранд чөлөөт бөхийн VII клубын ДАШТ явагдана. Иран улс энэхүү нэр хүндтэй тэмцээнийг зургаа дахь удаа хүлээн авч байгаа бөгөөд 2016 онд Украины Харьковт нэг удаа болж байсан юм. Украинд болоход АНУ-ын “Титан Меркюри” баг тэргүүлж байв. Бусад тэмцээнд нь Ираны багууд буюу “Биме Рази” (Иран Молл) дөрвөн удаа, “Изи Пайп” нэг удаа түрүүлж байлаа.

Энэ жилийн тэмцээнд Оросын баг анх удаа оролцлоо. ОХУ-ын багийг саяхан болж өнгөрсөн Ярыгиний тэмцээний аварга, мөнгөн медальтнуудаас бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл клуб биш шигшээ баг гэсэн үг. “Банк Шахр”-аас бусад нь бараг шигшээ ч үнэндээ хүчтэй бөхчүүд нь ирсэнгүй. Армени, Энэтхэгийн баг дутуу хүнтэй ирсэн тул нутгийн иран бөхчүүдээр дутуу жингээ дүүргэжээ. Ираны “Шахр Банк” баг Хасан Яздани (86 кг), Камран Гасемпур (92 кг), Амир Заре (125 кг) гэсэн хүчтэнүүдээс гадна Абдулмаджид Кудиев (65 кг), Магомедрасул Газимагомедов (70 кг) гэсэн хоёр легионер авчээ. Иран, ОХУ-ын багийн хувьд хэсгийн барилдаан маш хөнгөхөн болж өнгөрсөн. Өнөөдөр хүрэл медалийн төлөө Казахстан, Энэтхэгийн баг өрсөлдөнө. Харин алтан медалийн төлөө Иран, ОХУ-ын тун сонирхолтой тулаан болох юм. Барилдааныг энэ  хаягаас үзнэ үү. 

Финал.ОХУ — Иран.

57 кг. Рамиз Гамзатов — Ахмад Мохаммаднеджад
61 кг. Муслим Мехтиханов — Реза Атри
65 кг. Шамиль Мамедов — Мохаммад Рамезанпур
70 кг. Евгений Жербаев — Магомедрасул Газимагомедов
74 кг. Тимур Бижоев — Йонес Эмами
79 кг. Ахмед Усманов — Али Савадкухи
86 кг. Арслан Багаев — Хассан Язданишариати
92 кг. Асхаб Саадулаев — Камран Гасемпур
97 кг. Магомед Курбанов — Моххамадхоссейн Мохаммадиан
125 кг. Эрик Джиоев — Амирхоссейн Заре

Хэсэг А

Иран – Казахстан – 9:1

Иран – Гүрж – 10:0

Казахстан – Гүрж – 7:3

Хэсэг Б

ОХУ – Энэтхэг – 9:1

ОХУ – Армени – 9:1

Энэтхэг – Армени –  6:4

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэг(192.82.68.179) 2023 оны 02 сарын 20

Африкаас омогуудын багуудыг ярьвал олон баг болох,байх....

0  |  1
Top