Туркийн “Хатайспор” багийн довтлогч, Ганын шигшээ багийн од Кристиан Атсугийн цогцсыг барилгын нуранги дороос олсон талаар түүний агент Мурат Узунмехмет мэдээллээ. Туркт газар хөдлөлт болсноос хойш сураггүй алга болсон Атсуг эрэн хайж байсан юм. Тэрээр 31 настай байсан бөгөөд Английн Челси, Эвертон, Ньюкасл, Борнмут, Португалын Порту, Испанийн Малага багуудад тоглож байв.
“Хатайспор” багт Атсу өнгөрсөн жилийн есдүгээр сард элссэн бөгөөд газар хөдлөхөөс өмнөхөн өөр багт орох гэж байсан гэнэ. Goal-д “Атсуд гадаадын хэд хэдэн багаас урилга ирсэн байсан. Тэр багаас явмаар байна гэж хэлсэн, дасгалжуулагч ч зөвшөөрсөн. Сүүлийн тоглолтдоо тэр гоол оруулаад багтайгаа цуг баяраа тэмдэглэхээр үлдсэн юм. 23.00 цагаас Франц нисэх байсан ч нэг өдрөөр хойшлуулсан. Харин үүрээр 04.00 цагт хүчтэй газар хөдлөлт болсон” гэж бичсэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
xaxaxa gazar xudlultiiig tsag uurchid uridchilan meddeg yum gene ee xxa\n
Цаг уур, онцгойгийнхон яах байсныг тодорхой бичнэ үү ЭРГҮҮ МАЛ минь!
Уг нь совин гэж байдаг даа
Heden bal yum boll\n
Hairan yum, gai gazar dooroos gegcheer 23 tsagtaa nischehgui yaavdaa burhan mine. Turk ch gej turk. Tsag uurch, ontsgoigiinhon ni yu hiij bdg humuus ve