Энэ сарын 18-нд Тегеранд чөлөөт бөхийн клубуудын Дэлхийн Цомын тэмцээний медалийн төлөөх барилдаанууд явагдлаа. Энэ тэмцээн улирлын сүүлээр явагддаг ч өнгөрсөн жил Иранд засгийн газрын эсрэг жагсаал, хөдөлгөөн өрнөсөн тул зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн тэмцээнд Иранаас Банк Шахр баг оролцсон ч үнэндээ Ираны шигшээ баг гээд хэлчихэд буруудахгүй байлаа. Тэдэнтэй финалд өрсөлдсөн ОХУ-ын шигшээ ч бас клуб гэхэд хэцүү байсан юм.
Хасан Яздани (86 кг), Камран Гасемпур (92 кг), Амир Заре (125 кг) нарын ялалтаар Ираны баг Цомын эзэн болсон.
Иран – ОХУ – 6:4
57 кг. Ахмад Жован - Рамиз Гамзатов – 11:5
61 кг. Реза Атри - Муслим Мехтиханов – 4:10
65 кг. Абдулмеджид Кудиев - Шамиль Мамедов – цэвэр 9:8 (-:+)
70 кг. Магомедрасул Газимагомедов - Евгений Жербаев – 6:3
74 кг. Юнус Эмами - Тимур Бижоев – 3:1
79 кг. Али Савадкухи - Ахмед Усманов – 5:9
86 кг. Хасан Яздани – Арслан Багаев – 10:0
92 кг. Камран Гасемпур - Асхаб Саадулаев – 11:0
97 кг. Мохаммад Мохаммадиан - Магомед Курбанов – 1:4
125 кг. Амир Заре - Эрик Жиоев – 10:0
Хүрэл медалийн төлөө
Энэтхэг – Казахстан – 7:3
Сэтгэгдэл ( 1 )
Манайх ороогүй юмуу...