Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2023 оны чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээнийг Энэтхэгээс Казахстан улсад шилжүүлснээ зарлалаа. Тус тэмцээн гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 2-нд Нью-Делид болох байсан ч Энэтхэгийн чөлөөт бөхөд болоод байгаа шуугианы улмаас Казахстанд явагдах боллоо. Азийн АШТ дөрөвдүгээр сарын 7-15-нд Астанад болох юм. Казахстаны Алматы хот 2021 онд тивийн аваргыг зохион байгуулж байлаа.
Энэтхэгийн эмэгтэй чөлөөт бөхийн 30 орчим тамирчин чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Бриджбхушан Шаран Сингхийн эсрэг тэмцэлд нэгдээд байгаа. Тэд Сингхийг эмэгтэй тамирчдад бэлгийн дарамт үзүүлдэг, хүчирхийлдэг байсан гэж мэдэгдээд байгаа юм. Мөн бэлтгэл, цугларалтын үеэр дасгалжуулагч нар ч тамирчдаа хүчинддэг байсан гэж зарлаж, Холбооны тэргүүнийг ажлаас нь халж, Шүүхээр шийтгэхийг шаардсан билээ.
Энэтхэгийн ҮОХ, Спортын яамнаас хэргийг мөрдөн шалгах тусгай хороо байгуулж, Сингхийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Арай л ойртож дээ, зардал мөнгөнд арай хэмнэлттэй л байх даа, манай жуулчин бөхчүүд мэдээж чадахгүй ч гэсэн явна л гэх байлгүй дээ, бөхөд ямар хариуцлага байх биш дэвжээ арчиж ч ханах биш
Буруугаа засаж залруулдаг нь хүний ёс.Бурууг өөгшүүлж байвал тэнэг мунхагийн ёс.
Угаасаа хэруулгуй бех гэж яаж байх вэ дээ, хаа ч бех дагасан хэруул байж л байгаа, улны спорт байж томчуудыг дуурайж зохион байгуулагч орон сольж шоудах хэрэг юун