KING TUG Н.ТӨГСЦОГТ дөрөвдүгээр сард тулалдана

Админ | Zindaa.mn
2023 оны 02 сарын 26

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпийн наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга болж байсан, мэргэжлийн рингэнд 15 тулаан хийн 12 ялж (9КО), нэг тэнцэн, хоёр ялагдсан амжилттай яваа "King Tug" Нямбаярын Төгсцогт маань тун удахгүй рингэндээ дахин гарахаар боллоо.

Хамгийн сүүлд Төгсөө маань жил гаруйн өмнө, тодруулбал 2022 оны  нэгдүгээр сарын 22-нд  "Цөлийн шуурга" (Desert Storm) хочит Намиби улсын боксчин Сакариа Лукастай 10 раунд тулалдан тэнцэж байсан билээ.

Харин Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь Доминикан улсын тамирчин , 23 настай, 170 см өндөр "The Twist" хочит Луис Рейналдо Нунес ажээ. Нунес мэргэжлийн рингэнд 18 удаа тулаан хийж бүгдэд нь ялалт ( 13 КО) байгуулаад байгаа Доминиканы шилдэг залуу боксчин юм. Хоёр боксчин 57,2 кг-ийн жинд (126 паунд) тулалдана.

Тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон ( Лос Анжелесийн  дагуул хот) хотын "Dignity Health Sports Park" цогцолборт  2023 оны дөрөвдүгээр сарын найманд болох юм.

"Кing Tug" яг энд хоёр жилийн өмнө WBA холбооны 58,9 кг-ийн жингийн ( 130 паунд) түр аваргын бүсийн төлөө АНУ-ын Крис Колберттой 12 раунд тулалдан шүүгчдийн саналаар ялагдаж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zychi(64.119.17.235) 2023 оны 03 сарын 01

Энэ хүн зодож дийлэхээ больсон,үхээнц тоглолттой аймхай уначих байх гээд хөдөлдөггүй ийм байвал мэргэжлийн боксод гологдоно,одоо ялагдвал зодог тайлах болсноо зарласан нь дээр,амжилт гаргахыг хүсч байвал унана гэж айдгаа болиод тэсрэлттэй

1  |  0
Top