Хокүсэйхо: Миний зорилго бол ЁКОЗҮНА

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх Хаврын тэмцээний банцүкэг зарласан. Манай бөх Хокүсэйхо A.Даваанинж дээд зиндаанд барилдахаар боллоо. Хокүсэйхо Кокүгикан ордонд багш Хакүхогийн хамт хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Тэрээр “Багштайгаа хамт ингээд хэвлэлийн хурал хийгээд сууж байгаадаа маш баяртай байна. 15 жилийн өмнө Хакүхо аваргатай санамсаргүй тааралдаад аваргын үгийг сонсоод сүмо бөх барилдаж эхэлж байсан. Дээд зиндаанд түргэн дэвших хүсэл бодолтой барилдаж ирсэн” гэж ярив.

Хокүсэйхо доод гурван зиндаанд өвдөг шороодолгүй 21 дараалан ялж, найман башё барилдаад жюүрёод дэвшиж байсан юм. Гэвч баруун өвдөгний гэмтлээр макүшитад эргэн унаж байв. 2 метр 04 см өндөртэй нь АНУ-ын Акэбоно, Болгарын Котоошюү нартай ижилхэн дээд зиндаанд дэвшсэн хамгийн өндөр шинэ сүмочийн амжилт. Гэхдээ одоо ч гэсэн өсөлт нь зогсоогүй байгаа нь гайхалтай. Миягино дэвжээ одоо хуучин Акэбоногийн Азүмазэки дэвжээний байранд нүүж ирээд байгаа билээ.   

Хокүсэйхо “Дээд зиндаанд гарсандаа үнэхээр баяртай байна. Гэхдээ дээр минь өөр олон цол байгаа болохоор бэлтгэлээ сайн хийж, хичээн зүтгэх болно. Гэмтлээр доош унах үед их хэцүү байсан. Акэбоно аваргын унтаж байсан өрөөнд би одоо амьдарч байгаа. Аваргын барилдааны бичлэгийг үзэн, судалдаг. Багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж чадлаа. Энэ жил санякүд дэвших зорилготой. Дээд зиндааны эхний башёдоо юуны өмнө 50 хувийн амжилт үзүүлээд дараа нь арваас дээш давж, тусгай шагнал хүртэх зорилго тавьсан. Ирээдүйн зорилго бол ёкозүна” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сандагдорж (211.36.147.226) 2023 оны 02 сарын 28

Мундаг ирээдүйн их аварга болоорой гэж хүсэх байна амжилт 2

3  |  0
Altaa (59.153.114.108) 2023 оны 03 сарын 02

Баяр хүргэе! Амжилт хүсье! Арлын Японд ард түмнийхээ нэрийг өндөрт өргөсөн Хакухо аврага шиг бөх болоорой.

3  |  1
Баяраа(202.126.89.217) 2023 оны 02 сарын 28

Яасан эргүү новшнууд монголоор дүүрээ вэ...монгол сөнөж бн гэж бодогсод өөрсдөө л сөнөж бн гэсэн үгдээ...ядуу хүмүүс байтлаа л сар шинээр шилийн богдод 700000 хүн очих вэ дээ.

2  |  0
(66.181.160.88)(140.228.21.14) 2023 оны 02 сарын 28

Ха ха ха

0  |  1
Доржханд(140.228.21.14) 2023 оны 02 сарын 28

Миний зорилго бол ХҮН шиг амьдрах. Дараагийн эх орноо сонгочихсоон. Одоо яаж зайлах тухайгаа л бодож байна. Оройтсон болов уу?

1  |  3
Доржханд(140.228.21.14) 2023 оны 03 сарын 01

Миний зорилго бол ХҮН шиг амьдрах. Дараагийн эх орноо сонгочихсоон. Одоо яаж зайлах тухайгаа л бодож байна. Оройтсон болов уу?

2  |  3
Үнэн санаа(66.181.160.88) 2023 оны 02 сарын 28

Фкк , монгол бол сирессийн эх орон болжээ. Хойд солонгос ойрхон байна. Монгол бол дордуулсан хувильбар нь.

2  |  3
Suka (104.200.151.165) 2023 оны 02 сарын 28

Урагшаа ахидагүй улс орноо яалтай билээ. Яаж ч чадахгүй гэдэгээ ойлгосон нэг нь амиа бодоод арилья даа. Хайран эх орон минь. Чааваас чаавас, хулгайч худалчдыг оройдоо гаргасан улс ингэж хурдтай дорддог юм байна. Чааваас

2  |  0
Batchuluun(194.230.146.71) 2023 оны 03 сарын 01

Одоо сумо маш сонирхолтой байгаа. Олон сайхан залуучууд дээд болон бусад зиндаанд барилдаж байна. Юманд тууштай биш уйдамтгай хүмүүс нь үзэхгүй байж болно л доо.

7  |  1
зочин(66.181.166.196) 2023 оны 03 сарын 01

Одоо монголчуудад сумо сонин биш болсон, уйдсан гэхэд болно доо

5  |  6
Top