60 нас хүрсэн Агуу Жорданы амьдралын дүрэм

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

Бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгч, Чикаго Буллз багийн домог, Шарлотт багийн эзэн Майкл Жордан 60 насныхаа тэгш ойг саяхан тэмдэглэсэн. Нисдэг Жордан зургаан удаа НБА лигийн аварга болж, финалын цувралын MVP тоглогчоор 6 удаа (1991-1993, 1996-1998) шалгарч, 14 удаа Бүх оддын тоглолтод оролцож байв. Америкийн шигшээ багт тэрээр олимпын хошой аварга (1984, 1992) болсон билээ.

Агуу тоглогчийн ойд зориулан, НБА лиг “Жорданы шилдэг 60 тоглолт”-ыг толилууллаа.

Харин бид Агуу Жорданыг амжилтад хүргэсэн амьдралынх нь дүрмийг танилцуулж байна.

“Бууж өгөөгүй цагт чи ялагдаагүй гэсэн үг”

“Хүн болгон дараагийн Майкл Жордан болохыг мөрөөддөг. Харин би өөрийгөө Майкл Жордан хэвээр байгаа гэдгийг батлан харуулах ёстой”

“Амжилт олохын тулд та амин хувиа хичээдэг байх ёстой. Үгүй бол та хэзээ ч амжилтад хүрэхгүй. Харин зорилгодоо хүрснийхээ дараа өгөөмөр, харамгүй хүн бол. Хүмүүстэй сайхан харилцаж, даруу төлөв бай”

“Намайг сул тал минь урагш хөдөлгөдөг. Би сул талаа үзэн яддаг. Гэхдээ хүч чадал болгон хувиргаж чаддаг”

“Би чухал шидэлт хийх гэж байхдаа алдчихвал яах бол гэж хэзээ ч боддоггүй. Алдахаас айгаад байвал чиний толгойд сөрөг дүн л орж ирдэг болно гэсэн үг”

“Зорилго өөдөө зүтгэж байхад саад заавал учирна. Хүн болгон л сааданд тулж байсан. Энэ саад тотгор таныг зогсоох ёсгүй. Хананд тулчихаад битгий эргэж хар, бүү зогс, бүү ухар. Энэ саадыг яаж давах вэ гэж арга ухаан сийл”

“Багадаа би шилдэг тоглогч байгаагүй. Гудамжинд бүтэн өдөр сагсан бөмбөг л тоглодог байлаа. Ааваас авсан хоолны мөнгөө дүү нартаа өгч, гэрийн ажлаа хийлгээд өөрөө сагс тоглодог байсан”

“Хичээл зүтгэл үр дүн авчирна гэдэгт би үргэлж итгэдэг байсан. Би хоёрын хооронд хичээдэггүй. Учир нь тэгвэл хоёрын хооронд амжилт л ирнэ гэдгийг мэддэг байлаа”

“Би алдаж болно. Гэхдээ хэзээ ч азаа сорихоо болихгүй”

“Маш олон хүн “Майкл Жорданы царайг сэтгүүлийн нүүр болгоноос хараад залхлаа” гэж хэлдэг байсныг би мэднэ. Тэд хэн юм бэ? Тэд миний оронд байсан бол над шиг л байх байсан шүү дээ”

“Би замналынхаа турш 9000 гаруй шидэлт алдсан. Гурван зуугаад тоглолтод ялагдсан. 26 удаа надад шийдвэрлэх чухал шидэлтийг даалгасан ч би алдсан. Би удаа дараалан бүтэлгүйтэж байсан. Тийм болохоор л бм амжилтад хүрсэн юм”

“Би арьс өнгөөр ялгаварладаг хүн биш. Гэхдээ нэг хэсэг цагаан арьстнуудад дургүй байлаа. Тэд маш залхуу, өндөр үсэрч чадахгүй, байнга дамжуулалт өг гэж гуйгаад л, ер нь зөвхөн өөрсдийгөө л боддог хүмүүс”

“Би хэнд ч хэлж байгаагүй зүйлээ ярья. Миний пүүзэн дээр хэн нэг нь жижигхэн далавч хийчихсэн мэт мэдрэмж надад байнга төрдөг байлаа. Илүү зүйлтэй мэт бусад тоглогчийн өмнө нэг л эвгүй байдаг байв”

“Ямар нэг зүйлийг хийж чадахын тулд чадна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй”

“Сагсан бөмбөг яаж тоглох хэрэгтэйг би хэнд ч тайлбарлаж, зааж чадна. Харин хэн нь ч тэгж тоглож чадахгүй”

“Манай баг хамгийн авьяаслаг болохоор бид ялаад байгаагүй. Зүгээр л өрсөлдөгчид маань сулхан байсан юм”

“Авьяасаар тоглолтод ялж болно, харин багийн ажиллагаа, оюун ухаанаар тэмцээнд түрүүлж чадна”

“Надаас сайн тоглогч гарах болно”

“Зарим хүн ямар нэг зүйл тохиолдоосой гэж хүлээнэ, нэг хэсэг нь болно гэж мөрөөднө, харин зарим нь энэ үед ажиллаж байдаг”

“Алхам алхмаар. Амжилтад хүрэх өөр арга байхгүй”

“Шургуу байна гэдэг сайн хэрэг ч хэрэв та буруу техникээр найман цаг цуцалтгүй шидвэл муу шиддэг л тамирчин болно”

“Амьдралынхаа төгсгөлд аз жаргалгүй, тэгэх байж, ингэх байж гээд харамсаад суудаг хүн олон. Харин би хэзээ ч тийм өвгөн болохгүй”

“Ямар ч сөрөг байдлыг эерэг болгон хувиргаж бай”

“Хөлс гарах ямар байдгийг мэдэх гэж би өдөр бүр гурван цаг хөлсөө асгаруулаагүй”

“Хүн болгонд авьяас бий. Харин ур дүйтэй болно гэдэг маш их хөдөлмөр шаарддаг”

“Бид бүгд нисдэг. Гэхдээ зарим хүн бусдаасаа илүү өндөр нисдэг”

“Тулаанд орж байгаа гэдгийг ойлгуулахын тулд зарим хүний толгойг цохих хэрэг гардаг”

“Амжилтаа толгойдоо бүү гарга, азгүйтлээ зүрхэндээ бүү хүргэ”

“Амьдралд амжилт олохын тулд түрэмгий байх ёстой байж гэдгээ би ойлгосон”

“Олон хүн айдсаас болж, замдаа зогсосныг би мэднэ. Харин миний хувьд айдас бол хий үзэгдэл, хуурмаг хоосон юм”

“Аав минь хүссэн зүйлээ хийхэд хэзээ ч оройтдоггүй юм гэж хэлдэг байлаа. Хийх гэж оролдоогүй цагт чи юунд хүрч болохоо мэдэхгүй шүү дээ”

“Та нарын эргэлзээ дэмий, буруу гэдгийг харуулах дахин нэг шинэ өдөр ирлээ”

“Бэлтгэл ч бай, жинхэнэ тоглолт ч бай, би ялахын тулд юугаа ч үлдээлгүй зориулдаг”

“Багийнхан бүгд ижилхэн алдар нэр, гавьяа хүртдэггүй. Гэхдээ бүгд Би аварга гэж хэлж чадна”

“Би бусдын үлдээсэн мөр, авьяас дээр өөрийн авьяасаа босгосон”

“Миний шүтээн бол эцэг эх минь. Өөр хэн ч миний баатар биш”

“Спортын ордон дотор миний тоглолтыг анх удаа амьдаар нь үзэж байгаа үзэгч заавал байгаа гэж би үргэлж боддог байсан. Түүний урмыг хугалахгүйн тулд би үргэлж хичээдэг байлаа”

“Би ирээдүй үеийн төлөөх гүүр болмоор байна”

“Тоглолт бол миний эхнэр гэсэн үг. Үнэнч шударга, хариуцлагатай байхыг шаарддаг. Ингэснээр би таашаал, тайвшрал авдаг”

“Би тамирчдад ямар чухал тоглолт болох талаар бүү бод, зүгээр л сагсан бөмбөг тоглох гэж байна гэж бод гэж хэлдэг. Хэрэв хэн нь аварга болох бол гээд бодоод эхэлбэл төвлөрч чадахгүй”

“Хэрэв би мөнгөний төлөө тоглодог байсан бол аль хэдийн цалин дутуу байна гэж гомдол тавих байсан”

“Шийдвэр нэг л гаргасан бол би дахин дахин бодоод байдаггүй байсан”

“Төгс сагсан бөмбөгч гэсэн ойлголт байхгүй. Ганцхан агуу тоглогч байна гэдэгт би итгэдэггүй”

“Өөртөө өндөр шаардлага тавьж, биелүүлэх гэж хичээснээр таны өдөр бүр өрсөлдөөн дунд өнгөрдөг болно”

“Амьдралын минут бүрээс таашаал ав. Хэзээ ч битгий амьдралыг урьдчилан таах гэж оролд”

“Хэрэв та нэг удаа тамхинаас гарвал тамхинаас гардаг зуршилтай болно. Хэзээ ч битгий бууж өг”

“Сагсан бөмбөг миний амьдралын бүх зүйл. Надад тайвшрал, тайтгарал хэрэгтэй байх үед сагсан бөмбөг л миний хоргодох газар болж байлаа”

“Сайн зүйлийг агуу зүйлээс ялгадаг зүйл бол зүрх сэтгэл юм”

“Хүмүүс таныг ямар байлгахыг хүсэж байгаагаас үл хамааран өөрийнхөөрөө байхыг Ориг гэж нэрлэдэг”

“Хэзээ ч бууж өгөөгүй жирийн нэгэн мөрөөдөгч ч ялагчаар тодрох үе бий”

“Зүгээр л тогло. Хөгжиж, цэнгэж тоглолтоос таашаал ав”

“Та хий”

“Заримдаа бүтэхгүй зүйл тохиолдож болно. Тийм үед ч хичээл зүтгэлээ орхиж болхгүй”

“Хэчнээн авьяастай, сайхан бие бялдартай байсан ч сагсан бөмбөгийн суурийг эзэмших шаардлагатай”

“Бэлтгэл дээр ядрах болгондоо би нүдээ аниад агуу тамирчдын жагсаалтад өөрийнхөө нэр байхыг хардаг. Ингэснээр дахин бэлтгэл хийх хүчтэй болдог”

“Өрсөлдөгчийнхөө нүдийг ширтээд хэрхэн айж байгааг нь хараад би тэднийг хэн болохыг нь мэддэг”

“Сайн зүйл муу зүйлээс ирдэг”

“Дэлхийд ганцхан Майкл Жордан бий”

“Ямар ч хөрөнгө оруулалтаас мөнгө төдийгүй баяр баясгалан хүлээж бай”

“Миний амжилттай тамирчин болсон гол шалтгаан бол урд минь хэн ч зогсож байсан би өөрийгөө хамгийн шилдэг нь гэж боддог байсан явдал”

“Удирдагч хүнд өөрийгөө зөвтгөх эрх байхгүй. Хийж байгаа бүх зүйлд чанар байх ёстой. Ангидаа, хашаанд ч тоглож байсан гэсэн ялгаагүй”

“Над шиг байхыг хичээхгүй байх нь надаас илүү байна гэсэн үг. Энэ бол зорилго”

“Би хэзээ ч тоглолтод ялагдаж байгаагүй. Зүгээр л цаг хүрэлцсэнгүй гэсэн үг”

“Эрсдэл гаргаж, туршилт хийхээс хэзээ  ч бүү эмээж бай”

“Цуурхал яриагаар таныг хөтлөх гэж оролдоход бүү дага. Итгэдэг зүйлдээ л итгээд урагш яв”

“Тоглолтын үед сагсан бөмбөгийн талбай миний хувьд хамгийн тайван газар. Энд намайг юу ч сандаргаж чадахгүй”

“Миний ээж миний үндэс, суурь. Ээж минь миний амьдралын үндэс болсон үр жимсийг суулгасан. Энэ үр бол амжилтад хүрэх авьяас чадвар юм”

“Би хар арьстай гэдгээ мэднэ. Гэхдээ би тэд намайг хувь хүн гэдгээр нь харахыг хүсэж байна”

“Хэрэв хэн ч чамд туслахгүй байгаа бол ганцаараа хий”

“Баатар болгон цувтай байх албагүй”

“Би замналынхаа оргилд хүрч, хэнд ч юу ч батлан харуулах шаардлагагүй болсноо мэдэрсэн. Сагсан бөмбөгчийн хувиар ямар нэг зүйл хийх шаардлагагүй болсон үед тоглолтоос гарах хэрэгтэй”

“Өөрөөрөө бахархдаг америк хүн, эцэг хүний хувьд би хуулиар дэмжүүлсэн цагдаа нарын гарт хар арьстнууд амиа алдаж байгаад эмзэглэж байна”

“Ойр дотнын хүнээ алдсан хүний хувьд би гэр бүлээ алдсан тэдний зовлонг маш сайн мэдэрч байна”

“Эцэг эх минь намайг хүнийг арьсны өнгө, өнгөрсөн үеэс нь хамааралгүй хүндэлж байхыг сургасан, хүмүүжүүлсэн. Тийм болохоор би өдөр ирэх тусам хүндэрч байгаа арьс өнгөний ялгаварлалд гуниглаж байна”

“Өнгөт арьстнуудад шударга, эрх тэгш хандах шийдэл бид олох ёстой. Би дахин чимээгүй байж чадахгүй”

“Бм амжилтаа хэзээ ч дөвийлгөж байгаагүй. Надад тийм зан байхгүй”

“Ингэх байж гэсэн харуусалтай амьдарч болохгүй. Та харууслаа удирддаг болох хэрэгтэй”

“Киноноос гараад хүмүүс өөрсдийгөө илүү сайн байж болох юм байна гэж бодоосой гэж би хүсдэг. Энэ бол байдлыг сайжруулах цорын ганц арга юм”

“Амарч хүлээж чаддаг байх нь маш чухал”

“Та бодит байдлыг хэчнээн хуурсан ч үнэн хаалгыг чинь тогших л болно”

“Яагаад бид ойртож байж л хүмүүсийн хүн чанарыг хардаг юм бэ? Яагаад алс хол байгаа хүмүүсийн хүн чанарыг хардаггүй юм бэ”

“Гэр бүл гэдэг бол цусаар холбогдсон хамаатан садангууд байдаг. Заримдаа таны сайн найз чинь үеэлүүдээс чинь илүү гэрбүл мэт санагддаг. Хүн болгонд ийм мэдрэмж төрж байсан байх.

“Хүнд үед хамт байсан хүн хамгийн ойр дотнын хүн”

“Заримдаа та мэдрэмждээ хөтлөгдөх хэрэгтэй. Эр зоригоо дагах ёстой үе ч бий. Би ингэж л амьдарсан. Эр зоригтой бай”

“Тэгш ёс гэдэг нь арьс өнгөнөөс үл хамааран адилхан эрх, ижилхэн эрх чөлөө, ижилхэн болмжтой байхыг хэлнэ”

“Өөртөө ямар нэг зүйл дутуу байгааг би өдөр тутам мэдэрдэг. Тэрийгээ сайжруулахын тулд өдөр бүр хичээхээс өөр аргагүй байдаг” 

“Жүжигчин байхын хамгийн зугаатай тал нь та хүссэн хүнээ болж болно”

“Тайлбарлахад хэцүү зүйл бий. Жишээ нь, амжилттай, одтой байх. Хөзөр тоглож байгаа мэт зүйл байдгийг ч би мэдэрдэг. Харин би зүгээр л замаараа явж байгаа”

“Намайг Алдрын танхимд орулсан нь таалагдаагүй. Энэ чинь замнал дууссан гэсэн үг шүү дээ. Харин би хэзээ ч дахин эргэн ирж болно. Хэдий агуу амжилт ч би Алдрын танхимд 20 жилийн дараа, магадагүй үхсэн хойноо л элсэнэ гэж найдаж байлаа”

“Би сагсан бөмбөгийн спортыг найдвартай гарт үлдээж байна. Одоо олон шинэ од гарч ирсэн. Би Доктор Жей, Мэжик Жонсон, Ларри Берд нараас цагтаа авч байсан спортоо тэдэнд үлдээж байна. Би сэтгэл амар гэртээ харьж чадна”

“Хайр гэж юу вэ? Энэ бол тоглолт бүрийг сүүлийнхээ тоглолт юм шиг тоглохыг хэлнэ”

“Би хэзээ ч хэнээс ч гарын үсэг гуйж байгаагүй. Яагаад гэдгээ мэдэхгүй. Гэхдээ гарын үсэгтэй цаасаар юу өөрчилж болохоо төсөөлөхгүй юм”

“Би айлын талбай дээр тоглох дуртай. Бүгд намайг ялагдана гэж найдна. Харин би улам сайн тоглож, ялахыг хүсдэг”

“Тэнгэр дээр бидний амьдралыг хэдийн шийдчихсэн байгаа гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй”

“Би өөрөө хэрэглэдэг, мэддэг зүйлийнхээ сурталчилгаанд л гардаг”

“Хэрэв би одоогийн дүрмээр тоглох юм бол нэг бол маш хурдан зургаан алдаа авна, эсвэл өдөр бүр 100 оноо авч байх байсан”

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gal(66.181.181.60) 2023 оны 03 сарын 08

LEBRON UNT

0  |  0
Top