Гуравдугаар сард болох барилдааны хуваарь

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 28

МҮБХ-ноос гуравдугаар сард явагдах барилдааны хуваарийг танилцууллаа.

04-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Улсын начин Цэндээгийн Анхбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

05-нд 14:00 цагаас Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан,

10-нд 12:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

11-нд 12:00 цагаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Санжмятавын Шагж аваргын нэрэмжит улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

12-нд 12:00 цагаас Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдын 100 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

18-нд 12:00 цагаас Цэргийн баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

19-нд 12:00 цагаас Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 03 сарын 02

мартын 8-р нэг барилдаан зохион байгуулаад, хүүхнүүдийн краш орхонбаярыг түрүүлүүлэх талын юм бодсон дээр байх аа МҮБХ

0  |  0
Top