Олон улсын чөлөөт бөхийн мэргэжлийн лиг PWL (Poddubny Wrestling League)-ийн ээлжит тэмцээн дөрөвдүгээр сарын 26-нд Казахстаны Алматы хотод явагдах боллоо.
Дөрөв дэх удаагийн тус тэмцээнд нийт 12 халз барилдаан явагдана. Азербайжан, Армени, Энэтхэг, Иран, Казахстан, Куба, Кыргызстан, Молдав, Япон, ОХУ гэсэн арван орны шилдэг тамирчид зодоглох бөгөөд гол барилдаанд олимпын хошой аварга, ОХУ-ын Роман Власов, Токио олимпын медальт, Киргизийн Акжол Махмудов хоёр өрсөлдөх юм. Энэ хоёр бөхийн барилдааныг төлбөртэй буюу Pay-Per-View (PPV) системээр дамжуулах болжээ. Бусад бөхчүүдийн нэрийг ойрын үед албан ёсоор зарлах юм.
Иван Поддубный мэргэжлийн лигийн тэмцээнийг хоёр удаа Москва хот, нэг удаа Бишкек (Кыргызстан) хүлээн авсан билээ. Эдгээр тэмцээнд 15 орны 1000 орчим бөх барилдсан дотор 5 олимпын аварга, 4 дэлхийн аварга байлаа. Энэ жил зохион байгуулагчид лигийн тэмцээнээ гадаад орнуудад явуулах сонирхолтой байгаа. Тиймээс Азербайжан, Монгол зэрэг оронд санал тавих гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Чөлөөт ч биш сонгомол бөх юм биш үү, тэгээд ч иванууд, станууд оролцсон юм дэмий биз дээ
Намгандаа ваагла,Монголд ирэх хэрэггүй