Польшийн нийслэлд болсон жүдо бөхийн Европын Цомын нээлттэй тэмцээнд Хятадын шигшээ баг тун сайн оролцож, багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Энэ нь тэдний гүрж дасгалжуулагч нартай холбоотой. Хятадын жүдо бөхийн холбоо ирэх намар болох Азийн наадамд амжилттай оролцох зорилго тавиад гадаадаас шилдэг багш нарыг урьж ажиллуулж байгаа.
Эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлахаар дэлхийн гурван удаагийн аварга, Европын 6 удаагийн аварга, 2012 оны Лондон олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан Александр Михайлин ажиллаж байгаа бол залуучуудыг ДАШТ-ий мөнгөн медальт, Европын хошой аварга Роберт Мшвидобадзе, Европын аваргын хүрэл медальт Зебеда Рехвиашвили гэсн хоёр залуухан мэргэжилтэн хариуцаж байна.
Сэтгэгдэл ( 0 )