Газиев: Чөлөөт бөх холимог тулаанд тус болохгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Brave промоушений орос тулаанч Шамиль Газиев чөлөөт бөх орчин үеийн холимог тулаанд хэрэг болохгүй гэж ярьжээ.
 


Газиев “Чемпионат” сайтын сэтгүүлчтэй ярилцахдаа “Чөлөөтийн ямар ч сайн тамирчин холимог тулааны зааланд ирээд мэргэжлийн тулаанчтай тулалдвал ялах боломж байхгүй. Арван жилийн өмнө чөлөөт бөхийнхөн холимог тулааны ертөнцөд дийлж байсан нь үнэн. Тэд хөлд орох, авч шидэх, ноцолдох гээд бусад төрлийн тамирчдыг илт давамгайлдаг байсан. Харин одоо чөлөөт бөх бараг тус болохгүй. Яагаад гэвэл холимог тулаан өөрийн гэсэн онцлогтой барилдаантай болсон.

Унагаах амархан, тэгвэл холимог тулаанд унагаад, босгохгүй барих, цохих, боох гээд олон онцлог бий. Чөлөөт бөхөд ийм мэх байхгүй шүү дээ. Тэгэхээр чөлөөтийнхөн ирээд шууд холимогт аварга болчихно гэж бодож байвал алдаа” гэж хэлжээ.   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top