Маргааш Ням гарагт Лас-Вегаст UFC 285 тэмцээн болно. Гол тулаанд Жон Жонс, Сирил Ган хоёр хүнд жингийн аваргын бүсийн төлөө өрсөлдөнө. Мөн Киргизийн Валентина Шевченко Алекса Грассотой бүс хамгаалах тулаан хийнэ. Харин гурав дахь гол тулаанд Казахстаны нэг ч ялагдалгүй тулаанч Шавкат Рахмонов, АНУ-ын Жефф Нил хоёрын тулаан байх юм.
Өнөөдөр тамирчид жингээ үзүүллээ. Харамсалтай нь Нил жиндээ орж чадсангүй. Шавкат 171 фунт (77,56 кг) байсан бол Нил 175 фунт (79,37 кг) байлаа. UFC холбооноос тулааныг цуцалсангүй, явуулна. Гэхдээ Нилийн шагналын мөнгөний 30 хувийг Рахмонов авах шйдвэр гаргажээ.
UFC холбооноос казах тулаанчийн тухай нэвтрүүлэг хийснийг толилуулья.
Бусад тамирчид асуудалгүй жиндээ оржээ.
Жон Жонс (112,49 кг) vs. Сирил Ган (112,26 кг)
Валентина Шевченко (56,47 кг) vs. Алекса Грассо (56,47 кг)
Жефф Нил (79,38 кг)* vs. Шавкат Рахмонов (77,56 кг)
Матеуш Гамрот (70,76 кг) vs. Жэлин Тёрнер (70,53 кг)
Бо Никал (84,14 кг) vs. Жейми Пикетт (84,37 кг)
Коди Гарбрандт (61,69 кг) vs. Тревин Жонс (61,23 кг)
Дерек Брансон (84,14 кг) vs. Дрикус Дю Плесси (83,91 кг)
Вивьен Арауджо (57,15 кг) vs. Аманда Рибас (57,15 кг)
Марк-Андре Барио (83,91 кг) vs. Джулиан Маркез (84,37 кг)
Иэн Гэрри (77,56 кг) vs. Сонг Кенан (77,56 кг)
Мана Мартинез (62,14) vs. Камерон Саайман (61,23 кг)
Жессика Пенн (52,62 кг) vs. Табата Риччи (52,39 кг)
Фарид Башарат (61,69 кг) vs. Д'Амон Блэкшир (61,69 кг)
Лоик Раджабов (70,53 кг) vs. Эстебан Рибович (70,53 кг)
Сэтгэгдэл ( 4 )
Чогсом 5 цагийн өмнө 202.179.24.223\nАнхны түүх нь бол арай өөр. Нью-Йоркийн биеэ үнэлэгчид далайчидын цалинг нэмэгдүүлэх гэж жагссан байдаг. Европ болон бусад газраас ирсэн онгоцууд тэнд очдог байв. Далайчидын цалинг өгөөгүйгээс биеэ үнэлэгчид тэдэнтэй хамт жагссан. Сүүлд нэхмэлийн үйлдвэрийн эмэгтэйчүүд хоолны сав барьж жагссан. 1908 онд Германы социал демозратч эмэгтэй Клара Цеткин Копенгөгенд болсон ОУ-ын Эмэгтэйчүүдийн 8-р конгресст энэ өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгөалах өдөр болгохыг уриалсан түүхтэй.
КАЗАХ гэдэг чинь угаасаа Монгол хүмүүс 13р зуунд нэг байсан
Азтай л казак юм даа
Қазақ цэвэр ялнаа!