Премьер лигийн Өчигдөр (2023.03.05) явагдсан ээлжит тойргийн нэгэн тоглолт хэд хэдэн рекорд амжилт эвдсэн сайхан тоглолт болж өнгөрлөө.
Шинжээч нарын хэлснээр бол хямралд орж, өөдлөхөө больсон Ливерпуль, супер дасгалжуулагч Тен Хаг, яг одоо Английн хамгийн шилдэг довтлогч, тоглох бүрдээ гоол оруулж байгаа Рэшфордтой МЮ гэсэн хоёр баг учраа тааран өрсөлдлөө. Ливерпуль талбай дээрээ 7:0 ялав. Хаалгандаа нэгийг ч алдсангүй. Манчестер Юнайтед эхний 40 минут тэсээд тэгээд л тэдний хувьд эмгэнэл эхэлсэн гэж хэлэхэд болно.
⚽️43’ - Робертсон Гакпод дэндүү сайхан дамжуулалт өгсөн. Гакпо Вараныг хуураад алсын буланд оновчтой цохилоо. Энэ зүгээр л эхний гоол байв.
⚽️47’ - Элиотт, Салах хоёр баруун жигүүрт бужигнуулж, өргөөд өгснийг нь Дарвин Нуньес мөргөж орууллаа.
⚽️50’ - Салах Мартинесийг унатал нь хуураад Гакпод өглөө. Гакпо Де Хеаг хүүхэд мэт хуураад гоол.
⚽️66’ - Ливерпүүлийнхээ нисэж байгаа мэт л хурдан. Өрсөлдөгчийн дайралтыг тасалсан бөмбөг Салах дээр хүрээд ирлээ. Хүчтэй шулуун цохилт, гоол.
⚽️75’ - Хендерсоны дамжуулалтыг Дарвин мөргөж, гүйцээв.
⚽️83’ - Шоконд орсон МЮ өөрсдөө өрсөлдөгчдөө гоол хийхэд нь тусалдаг боллоо. Салах гоол.
⚽️89’ – Сэлгээгээр гарч ирсэн Фирмино сүүлийн цэгийг тавив.
7:0! Ийм л тоглолт боллоо.
• Энэ бол Ливерпуль баг МЮ-г хамгийн олон тооны зөрүүтэй ялсан шинэ рекорд байлаа. Алс тэртээ 1895 онд Ливерпуль МЮ-г 7:1 ялж байжээ.
• Ливерпуль эргэн ирж байна. Тэд Премьер лигтээ таван тоглот дараалан ялагдалгүй, 4 ялж, нэг тэнцсэн. Гоолын нийт харьцаа 13:0.
• Гол баатар нь Мохамед Салах. Тэрээр сүүлийн жилүүдэд МЮ-д тогтмол гоол оруулж байгаа. Өчигдрийн тоглолтод хоёр гоол хийснээр тэр Ливерпуль багийн төлөө Премьерлтгь хамгийн олон гоол оруулсан Робби Фаулерын рекордыг давлаа. Салах одоо лигтээ 204 тоглолтод 129 гоол хийгээд байна. Мөн МЮ-гийн хаалганд 10 гоол оруулсан Алан Ширерийг гүйцлээ.
• МЮ-гийн хувьд энэ ялагдал Премьер лиг дэх хамгийн том ялагдал, 92 жилд хамгийн том хожигдол нь байлаа. МП өмнө нь 7:0 тоогоор гурван удаа ялагдаж байсан. 1926 онд Блэкберн, 1930 онд Астон Вилла, 1931 онд Вулвз тэднийг хашрааж байжээ.
МЮ багийн домогт ахлагч Рой Кин “Хэрэв би 0:6, 0:7 ялагдсан бол хэдэн сар хүний өмнө гаахгүй нуугдах байлаа. Жинхэнэ шившиг. Хоёрдугаар үед МЮ нуран унасан. Ахмад тоглогчид нь ямар удирдах чадваргүй юм. Алдсан бүх гоол нь арай хэтэрхий гоол. Хүнд өдөр байлаа. Бурханы авралаар би МЮ-д тоглож байхдаа хэзээ ч ингэж ялагдаж байгаагүй” гэж хэлсэн байна.
Ливерпуль – Манчестер Юнайтед 7:0 (1:0, 6:0)
Энфилд
Гоол: 1:0 – 43 Гакпо, 2:0 – 47 Нуньес, 3:0 – 50 Гакпо, 4:0 – 66 Салах, 5:0 – 75 Нуньес, 6:0 – 83 Салах, 7:0 – 88 Фирмино.
Ливерпуль – Алиссон, Александер-Арнолд, ван Дейк, Конате, Робертсон, Хендерсон (Байчетич, 78), Фабиньо (Милнер, 79), Эллиотт (Джонс, 85), Салах, Гакпо (Фирмино, 79), Нуньес (Диогу Жота, 78).
Манчестер Юнайтед – Де Хеа, Диогу Далот, Варан, Мартинес (Маласиа, 77), Шоу, Каземиро (Забитцер, 77), Фред (Мактомини, 58), Бруну Фернандеш, Вегорст (Гарначо, 58), Рэшфорд (Эланга, 85), Антони.
Шар хуудас: Фабиньо (41), Антони (53), Мартинес (61), Мактомини (64), Салах (84).
Сэтгэгдэл ( 3 )
К.Роналдоог МЮ-аас явснаас хойш би энэ клубыг дэмжихээ болчихсон байсан тэгсэн харин одоо сонсох нээ дасгалжуулагч нь гэж нэг гар Роналдог тоогоогүйгээс болсон гэж харагдаж байна
Шартсан байсан нь үнэн байх аа, тэрнээс арай ч ингэж хожигдохгүй байлгүй дээ
Фенүүдийнх нь хэлснээр бол цомын баяраа тэмдэглээд шарталттай байсан гэнээ. Унасан бөхөд шалтаг мундах биш дээ. Хахаха