Ш.ЭНХИЙН-ОД "Бэлгэдлийн шигшээд" нэрлэгдэв

Админ | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин

"Дэйтон" их сургуулийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ("шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ.

Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглосон бөгөөд эдгээр шинэ тоглогчдын дундаас Ш.Энхийн-Од маань ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтлаа.

116 жилийн түүхтэй , эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA ( National Collegiate Athletic Association) -ийн сагсанбөмбөгийн нэгдүгээр дивизионд энэ улирлаас тоглон монгол хүний анхны " мөрийг" гаргасан Энхийн-Од маань шинэ шинэ түүхийг бичсээр л...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top