Тувагийн алдарт бөх Маадыр Монгуш нас нөгчжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 08

Тувагийн алдарт бөх, Тува, Баян-Өлгий аймгийн арслан Маадыр Кавааевич Монгуш зуурдаар нас барсан байна. 55 настай байлаа.

Монгуш чөлөөт бөхийн спортын мастер, Тувагийн Гавьяат цолтой алдарт бөх байлаа.
 

Тэрээр чөлөөт бөх, сүмо бөхийн олон улсын тэмцээнд түрүүлж, медаль хүртэж байв.

 

 

Тувагийн тэргүүн Владислав Ховалыг, сенатор Дина Оюн, Спортын сайд Субудай Монгуш, Төрийн Думын вице-спикер Шолбан Кара-оол нар ар гэрт нь эмгэнэл илэрхийлжээ.

Шолбан Кара-оол “Маадыр Монгуш ард түмний хайртай бөх байсан. Тэр амжилт, ололтоороо хэзээ ч гайхуулж, онгирч байгаагүй. Энэ зан чанар нь түүнд ард түмний хайр хүндлэлийг авчирсан юм. Хүнд тусархаг сайн хүн байсан болохоор хуреш бөх дээр заримдаа даваагаа өгчихдөг байсан ч хуреш бөхийн удирдагч хэвээр үлдсэн. Үнэтэй шагнал, мөнгөө тэр Хүүхдийн асрах газарт байнга өгдөг байсан” гэж дурсжээ.

Тувагийн Спортын яамнаас алдарт бөхтэй хийх салах ёслолыг зохион байгуулна. Одоогоор тов тодорхой болоогүй байна.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2.129(66.181.161.38) 2023 оны 12 сарын 09

Ум ма ни бад ми хум\nУм ма ни бад ми хум\nУм ма ни бад ми хум\n

1  |  0
Зочин(202.9.40.84) 2023 оны 12 сарын 09

Дайнд яваад буудуулсан биз. Тувад эр хүн үлдэхгүй болтол фронт руу татаж байгаа гэсэн.

1  |  1
Тува(114.129.76.243) 2023 оны 03 сарын 11

Алаг махны минь тасархай\nАлтан яасны минь хэлтэрхий сайхан Монголын минь удамт бөх минь

9  |  0
asd(103.57.95.241) 2023 оны 03 сарын 10

mongol hun baisan baina. mongold irj bairldaj biahad ni muusain uhernuud mun ch ih gaduurhaj buurulhsun duu. sdakuud

5  |  0
mngl(103.80.211.132) 2023 оны 03 сарын 09

mundag boh

0  |  0
chuuka(66.181.180.50) 2023 оны 03 сарын 08

hi

1  |  0
chuuka(66.181.180.50) 2023 оны 03 сарын 08

hi

0  |  0
энэ яг үнэн(64.119.25.127) 2023 оны 12 сарын 09

хөөрхий дөө монголчуудын мах цусны тасархай, үсэрсэн цус хэлтэрсэн ясны маань нэгээхэн хэсэг л юм шүүдээ тувачууд бол. даанч түүхэнд хог боолсон салчиг Тогоо гэгч өөрийн өчүүхэн амь биеийн жаргал, зусар бяллдууч байдлаасаа болоод хайран ард түмний маань нэгээхэн хэсгийг улаан орос мангасуудын махны машинд ийнхүү зажлуулахаар өгсөн нь даан ч харамсалтай. гэхдээ хэзээ нэгэн цагт монгол хойт ба урд хэсгээсээ алдсан түмэн, алдарсан газар нутгаа өөрийн болгох цаг түүхэн үедээ ирнэ хэмээн найдна.

8  |  3
Зочин (43.242.243.71) 2023 оны 03 сарын 10

Сайн төрлийг олох болтугай!!!

1  |  0
вива тыва...(202.9.40.120) 2023 оны 03 сарын 09

нутгийхан тэнгэр ивээг, зуурдаар яаасан юм бол доо..

2  |  0
Top