Японы сүмо бөхийн холбооноос нөгөөдөр Осакад эхлэх Хаврын тэмцээний эхний хоёр өдрийн барилдааны оноолтыг зарлалаа.
Өнгөрсөн жилийн аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн ёкозүна Тэрүнофүжи Хаврын тэмцээнд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Тэрүнофүжи дөрвөн башё дараалан өнжиж байгаа бөгөөд ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээний тавд нь гэмтлийн улмаас барилдсангүй.
Ийнхүү озэки Такакэйшёо бөхчүүдийг дахин манлайлан барилдах боллоо. Түүний хувьд түрүүлэх юм уу, үзүүрлэхэд ёкозүна болох болзолтой байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нөхөр ч удахгүй тайлах нь дээ