Тувад Маадыр Монгуштай салах ёс гүйцэтгэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Тувагийн алдарт бөх, Тува, Баян-Өлгий аймгийн арслан Маадыр Кавааевич Монгуш зүрх нь гэнэт зогсож, зуурдаар нас барсан талаар бид мэдээлсэн. Тэрээр 55 настай байлаа.

Өнөөдөр Кызыл хотын Сүбээдэй спорт сургуульд алдарт бөхтэй салах ёслол хийлээ. Ёслолд оролцохоор Тувагийн өнцөг булан бүрээс хүмүүс иржээ.

Тувагийн Засгийн газрын Шадар сайд Виталий Бартына-Сады “Өнөөдөр бид Тувагийн Гавьяат ажилтан, Арслан цолт, алдарт бөх Монгуш Маадыр Кавааевичийг эцсийн замд нь үдэхээр цуглараад байна. Тувагийн тэргүүн Ховалыг Владислав Товарищтайович болон Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж байна. Түүний хийж амжаагүй байсан үйл хэргийг Тувагийн ард түмэн, шавь нар нь, бид гүйцэтгэх болно”

Тувагийн Дээд хурлын депутат Виктор Глухов “Тува улсад маш хүнд гарз учирлаа. Тувад төдийгүй олон үндэстний Орос улсад домог болсон хүн халин одлоо”

Тува Улсын начин Арсен Ондар “Маадыр Кавааевич бидний хувьд үлгэр жишээ авах хүн, ард түмний хувьд хайртай бөх нь байлаа. Тэр бидний хувьд ах, багш минь байсан. Хэзээ ч мартахгүй”

Тувагийн Спортын сайд Субудай Монгуш “Бөх хүн ямар байх ёстойг залуу үед харуулсан жинхэнэ баатар байв. Сайн үйл, хандивын ажил байнга хийдэг хүн. Тэмцээн уралдааны шагналаа үргэлж хүнд хэцүү амьдралтай хүмүүст бэлэглэдэг, жинхэнэ ардын бөх байсан даа. Энэ олон хүн өнөөдөр ирснийг хараад Тува улс нөхөж баршгүй гарзтай тулгарсныг дахин ойлголоо”

Андрей Хертек “Залуу тамирчдыг байнга дэмждэг, урамшуулдаг хүн байсан. Тэмцээн уралдаанд өөрийнхөө агт морьдоос шагнал болгон барьдаг тийм л энэрэнгүй хүн байв. Хуреш бөхийн сургууль нээх гээд амжсангүй. Тувагийн бөхчүүд энэ үйл хэргийг нь биелүүлэх ёстой”

Тува Улсын арслан Чимит Куулар “Түүний Маадыр нэр нь Баатар гэсэн утгатай. Бүх амьдралаа тэр баатрын ёсоор өнгөрөөсөн”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(103.210.27.17) 2023 оны 03 сарын 13

Ум сайн амгалан болтугай. Монголдоо эргэж төрөөрэй

2  |  0
зочин(64.119.26.148) 2023 оны 03 сарын 12

Sain turuld turukh boltugai.

2  |  0
Иргэн(172.91.183.102) 2023 оны 03 сарын 12

Ум мааний бадмий хум. Оросоор ярьдгаас монгол хүмүүс л байна ш дээ

1  |  0
Top