Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
116 жилийн түүхтэй , эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA ( National Collegiate Athletic Association) -ийн сагсанбөмбөгийн нэгдүгээр дивизионд харьяалагддаг " Дэйтон" их сургуулийн эрэгтэй сагсанбөмбөгийн баг "Атлантик-10" конференцийн аваргын төлөө Virginia Commonwealth University (VCU)-ийн багтай маргааш ( 3.12.2023) тоглохоор шалгарлаа.
"Dayton flyers" багт NCAA-ийн нэгдүгээр дивизионд тоглосон анхны монгол хүн болох Шаравжамцын "Майк" Энхийн-Од тоглодог болохыг бид мэднэ.
Өнөөдөр болсон "Атлантик-10" конференцийн хагас шигшээд "Дэйтоны нисэгчид" Fordham их сургуулийн "Fordham rams" багтай тоглож 78:68 оноогоор хожилоо.
Манай Энхийн-Од өнөөдрийн тоглолтод 10 минут тоглохдоо 3 оноо, 3 дамжуулалт, 2 самбар гэсэн статистик үзүүлэв.
Маргааш "Dayton"-" VCU" багуудын аваргын төлөөх тоглолт АНУ-ын баруун эргийн цагаар 10.00 ам -д Брүүклиний "Barclay's center" ордонд эхлэх бөгөөд CBS сувгаар АНУ даяар шууд дамжуулан үзүүлэх ажээ.
Монгол хүү маань алдарт NCAA -ийн нэгдүгээр дивизионы конференцийн аварга болох болтугай!
Сэтгэгдэл ( 3 )
Амжилт хүсье.\n
Hi, uzeh link bna yy?
Амжилт хүсэё