Исэгахама ояката: Тэрүнофүжигийн тачиай хангалтгүй байгаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Өнгөрсөн оны аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн ёкозүна Тэрүнофүжи өчигдөр (2023.03.12) Осака хотод эхэлсэн Хаврын тэмцээнд зодоглохгүй гэдгээ зарласан.

Тэрүнофүжигийн Сүмо бөхийн холбооноос чөлөө хүссэн акт бичигт “Өвдөгний үрэвсэл болон чихрийн шижин өвчний улмаас 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл эмчлүүлэх шаардлагатай” гэж бичсэн байжээ.

Исэгахама ояката энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 


-Яагаад чихрийн шижин гэж?

-Цусан дахь сахарын хэмжээ бага зэрэг нэмэгдсэн. Шалтгаан нь тодорхойгүй байна. Тэрүнофүжи бэлтгэлээ хийж байгаа.

-Хаврын тэмцээнд барилдахгүй ч бэлтгэлээ хийж байгаа гэж ойлгож болох уу?

-Мэдээж хийнэ. Бэлтгэл хийхгүй бол болохгүй.

-Нэгдүгээр сарын тэмцээнд бас барилдаагүй. Тэр үетэй харьцуулахад байдал хэр байна?

-Илүү сайжирсан. Осакад ирэхээсээ өмнө ч бэлтгэл хийж байсан. Гэхдээ тэмцээнд оролцох хэмжээнд хүртэл бэлтгэл хийж чадаагүй. Ёкозүна өөрөө барилдах хүсэлтэй байгаа ч бэлтгэл дээр харж байхад тачиай золголт нь хуучин шигээ хүчтэй биш байгаа нь илт байлаа. Өөрөө ч ойлгож байгаа.  

-Барилдааны бэлтгэл хийж, өвдгөндөө ачаалал бага багаар нэмж байгаа юу?

-15 хоног барилдаж чадах бие махбодтой болох гээд хичээж байна. Цээж дээд хэсэг бол асуудал байхгүй ч хөл, доод хэсэг болоогүй байгаа.

-Сэтгэл санааны хувьд хэр байна?

-Урьд өмнөхөөс илүү хөдөлж, бэлтгэл хийж чаддаг болсон болохоор зүгээр байгаа. Хаврын тэмцээний дараах тойргийн барилдаанд оролцоно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zo(49.98.117.72) 2023 оны 03 сарын 16

sain duraarai bolvol taana hangaltai hicheesen uldsen nas amdral aa bod het shunval ayul

2  |  0
Top