Японы жүдо бөхийн холбооноос тавдугаар сарын 7-14-нд Дохад явагдах ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Японы баг дөрөвдүгээр сард болдог УАШТ-ий дараа дэлхийн аваргын багаа зарладаг ч энэ жил ДАШТ-ий хугацаа өөрчлөгдсөн тул ийнхүү эрт зарлаж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард уг нь зарласан ч зарим жүдоч тэмцээний өмнө жиндээ орж чадалгүй хасагдсаны улмаас дахин сонгон шалгаруулалт хийсэн байна. Тамирчид ДАШТ-ийн зорилгоо хуваалцлаа.
Эмэгтэй
48 кг - Нацүми Цүнода “Барилдаан барилдаандаа анхаарч, өөрийнхөөрөө барилдан, түрүүлэхийн төлөө хичээх болно. Томоэнагэ мэх, хэвтээ барилдаанаараа төдийгүй өөр мэхээр ч ялж, түрүүлж байгаагаа харуулмаар байна. Ирэх жил олимп болох Франц улсын хоёр тамирчин сүүлийн үед манай жинд их сайжирч байгаа тул тэр хоёртой барилдах хүсэлтэй байна”
Вакана Кога “Олимпын өмнөх ДАШТ гэдэг утгаараа тун чухал тэмцээн. Иппон цэвэр ялах бэлтгэл хийж ирсэн болохоор түрүүлэхийн төлөө зүтгэх болно”
52 кг - Үта Абэ “Дэлхийд дөрөв дараалан түрүүлэх боломж. Өөрийнхөөрөө барилдан, түрүүлэх зорилготой. Дэлхийн тамирчдад бүрэн судлагдсан ийм нөхцөлд барилдаанаа хэр гаргаж чадах вэ гэдгээ харуулмаар байна. 52 кг-д хүчтэй тамирчин маш олон тул хэнтэй нь ч таарсан ялах бэлтгэл хийнэ. Өрсөлдөгчөөсөө илүү өөрийгөө ялж, барилдах болно”
57 кг - Харүка Фүнакобо “Өнгөрсөн жил дэлхийд түрүүлж чадаагүй тул энэ жил заавал түрүүлэхийн төлөө хичээнэ. Дараа дараагийн тэмцээнд үр өгөөжтэй тэмцээн байгаасай. Хэвтээ барилдаанд сайн тул хэвтээд шилжүүлэн, ялахыг хүсч байна. Манай жин хүчтэй тамирчин олон тул бэлтгэлээ маш сайн хийх шаардлагатай”
63 кг - Мэгүми Хорикава “Дэлхийд хоёр дараалан түрүүлэхийн төлөө зүтгэнэ. Үүний тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Барилдахыг хамгийн их хүсч байгаа тамирчин бол Францын Кларисс Агбеньену”
Микү Такаичи “ДАШТ-ий шигшээд сонгогдсондоо их баяртай байна. Үлдсэн хоёр сарын хугацаанд бэлтгэлээ маш сайн базаах хэрэгтэй. Уран сайхан барилддаг жүдоч биш тул өөрийнхөөрөө тэвчээртэй, нягт барилдах болно. Бүх жүдоч өрсөлдөгч ч Францын Кларисс Агбеньену, Мэгүми Хорикава хоёртой барилдахыг хүсч байна”
70 кг - Саки Низое “Өнгөрсөн жил түрүүлж чадаагүй тул энэ жил түрүүлэх зорилготой байгаа. Хөл мэхний бэлтгэл их хийж байгаа болохоор ДАШТ-д хөл мэхээр ялах бодолтой байна. Өнгөрсөн жил Хорватын тамирчинд ялагдсан тул түүнээс даагаа нэхэх болно”
78 кг - Шори Хамада “Дархан мэх болох хэвтээ барилдааны мэхнүүдээрээ ялж, түрүүлэх зорилготой. Өнгөрсөн жил ДАШТ-д ялагдсан Бразилын Майра Агияртай дахин барилдмаар байна”
+78 кг - Акира Сонэ “Хүндхэн тэмцээн болно гэж бодож байгаа ч барилдаан, барилдаандаа анхааран барилдахад түрүүлж чадна гэж бодож байна. Том биетэй өрсөлдөгч олонтой ч бүгдийг нь иппон ялах зорилготой барилдана”
Дасгалжуулагч Кацүюки Масүчи “Дөрөвхөн сарын өмнө ДАШТ болж байлаа. Улс орон болгон бэлтгэлдээ гарсан байна. ДАШТ гэдэг бол хялбархан түрүүлдэг эд биш. Гэхдээ манай 9 эмэгтэй тамирчин хүч чадлаа бүрэн гаргаж чадвал бүгд дэлхийн аварга болж чадах жүдочид. Үлдсэн хоёр сард бэтгэлээ сайн хийх л үлдлээ”
Сэтгэгдэл ( 4 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
янзын2,
Японы шигшээ ямар ч бурэлдхуунтэй байсан манай жуулчин бехчуудээр бол тоглоод л хаячих байлгуй, японы шигшээгийн бурэлдхуунийг сонирхох нь манайхны хувьд негее саваагуй нохой саранд хуцах гээч болох биз