Токио олимпын аварга, чөлөөт бөхийн хүнд жинд сенсаац тарьсан Гейбл Стивсон 2024 оны Парисын олимпод оролцоно гэж мэдэгдлээ. Токиод тэрээр финалд Гүржийн Гено Петриашвилиг, хагас шигшээд Туркийн олимпын аварга Таха Акгулийг буулган авсан билээ. Одоо Гейбл мэргэжлийн бөхийн WWE холбоонд хүчин зүтгэж байгаа.
MMAFighting.com-д ярилцлага өгөхдөө Гейбл “Би Америкийн сонирхогчдын чөлөөт бөхийн түүхэн дэх шилдэг бөх болохыг хүсч байна. Брюс Баумгартнер шиг олон медаль авч чадна гэж найдаж байна. Гэхдээ би WWE холбооныхоо шоунд оролцсон хэвээр байх болно” гэж хэлсэн байна. АНУ-ын бөхийн холбооны тэргүүн Брюс Баумгартнер олимпын хошой аварга, олимпын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн дэвжээнээс 9 медаль авсны гурав нь алтан медаль юм.
Стивсон чөлөөт бөхдөө хэзээ эргэн ирэхээ хэлээгүй ч Парист очихын тулд эхлээд АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруултад ялах шаардлагатай.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ маш муу мэдээ байна .Лхавгагэрэлд маань том шавар болно