Их Британийн Засгийн газраас Олон улсын олимпын хороо (ОУОХ)-нд хандан, Украинд түрэмгийлэл үйлдэж байгаа ОХУ-ын тамирчдыг 2024 оны Парисын олимпын наадамд оролцуулахгүй байхыг уриалсан захидал илгээжээ.
ОУОХ-ноос захидалд “Бид захидлыг хүлээн авлаа. Ямар нэг улсын Засгийн газраас ямар тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахыг шийдэх ёсгүй. Хэрэв тэгвэл дэлхийн спорт мөхөж байгаа хэрэг болно. Их Британийн Засгийн газар их спортыг хүндлэн үзнэ гэдэгт найдаж байна” гэж хариу өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )