Иранд гуравдугаар сарын 20-нд болдог Шинэ жилийн баярын өмнө Оны шилдэг тамирчдаа шалгаруулдаг уламжлалтай. Бөхийн орон Иранд “Оны Шилдэг бөх” шагнал хамгийн нэр хүндтэй шагнал нь юм. Энэхүү хүндтэй шагналыг бөх сонирхогчдын дунд явуулдаг интернет санал асуулгаар тодруулдаг.
Энэ удаа Оны шилдэг бөхөөр дэлхийн хошой аварга Камран Гасемпур тодорлоо. Өнгөрсөн 2022 онд тэрээр 92 кг-ын жинд дэлхийд хоёр дахь удаагаа тэргүүлсэн билээ. Дараа нь АНУ-д болсон дэлхийн Цомын тэмцээний 97 кг жинд 2016 оны олимпын аварга Кайл Снайдерт ялагдсан.
Ийнхүү Камран сүүлийн долоон жил дараалан Ираны Шилдэг бөхөөр тодроод байсан Хасан Язданигийн цувралыг зогсоож чадлаа
Сэтгэгдэл ( 0 )