Боксын ДАШТ: ОХУ-ын баг 4 медаль авах зорилготой

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Өнөөдөр Энэтхэгийн Нью Дели хотод эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн эхэлж байна. Тэмцээнд Орос, Беларусын боксчид далбаа, сүлдтэйгээ оролцох тул Швейцар, Их Британи, АНУ, Чех, Польш, Ирланд, Канад, Швед, Нидерланд, Украин зэрэг орон бойкот зарлаж, оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ 65 орны 330 тамирчин өнөөдрөөс эхлэн 26-ны өдөр хүртэл өрсөлдөх юм. Дэлхийн аварга тамирчин 200 мянга, мөнгөн медальт тамирчин 100 мянга, хүрэл медальт 50 мянган ам.долларын шагналтай.

ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Альберт Муталибов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Хэд хэдэн орон ирэхээс татгалзсан ч эмэгтэй боксын бүх шилдгүүд ирээд байна. Манай баг доод тал нь дөрвөн медаль авах зорилготой. Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгосын баг бусдаасаа илүү. Казахстаны шигшээ маш хүчтэй. Узбекистаны шигшээ их сайжирч байгаа. Япон, Монгол, Турк, Латин Америкийн багуудад хэд хэдэн хүчтэй тамирчин бий” гэж ярьжээ.

ОХУ-ын шигшээ баг

48 кг: Юлия Чумгалакова

50 кг: Екатерина Пальцева

52 кг: Анна Аэдма

54 кг: Карина Тазабекова

57 кг: Людмила Воронцова

60 кг: Надежда Голубева

63 кг: Наталия Сычугова

66 кг: Азалия Аминева

70 кг: Анастасия Демурчян

75 кг: Анастасия Шамонова

81 кг: Салтанат Меденова

81+ кг: Диана Пятак

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top