Өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын АШТ-ий хүрэл медальт, Косовогийн од, боксчин Донжета Садику (60 кг) Энэтхэгт өнөөдөр эхэлж байгаа эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д оролцохгүй болжээ.
Inside The Games-д бичсэнээр Энэтхэг улс Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй тул түүнд виза өгсөнгүй. Садику давхар Албани улсын паспорттай ч Энэтхэгийн Засгийн газраас түүнийг Косовогийн сүлд, туг далбаатай оролцохыг хоригложээ.
Косовогийн ҮОХ-ноос энэ явдлыг ялгаварлан гадуурхал хэмээн үзэж эсэргүүцэл гаргасан ч Олон улсын боксын холбооноос түүнд тусалж чадсангүй.
Садику өнгөрсөн жил мөн Энэтхэгт болсон залуучуудын дэлхийн аваргад энэ шалтгаанаар оролцож чадаагүй билээ.
Сэтгэгдэл ( 0 )