Сафиуллин: Манай боксчдын гол өрсөлдөгч Энэтхэг, Хятад, Узбекистан

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Өнөөдөр Энэтхэгийн Нью Дели хотод боскын эмэгтэйчүүдийн ДАШТ эхэлж байна. Тус тэмцээний шилдэг багуудын нэгт Казахстаны шигшээ зүй ёсоор тооцогдож байна.

Тус багийн дасгалжуулагч Шамиль Сафиуллин “Манай багийн бэлтгэл бүрэн ханасан. Бид Энэтхэгт маш эрт очиж, цаг агаар, хоол унд, орчин нөхцөлтэй нь танилцах зорилгоо биелүүллээ. Миний хувьд багаа удирдан орж байгаа хоёр дахь ДАШТ. Жин бүрт л алтан медалийн төлөө өрсөлдөнө. Манай ихэнх тамирчин дэлхийн чансааны эхний аравт бичигдсэн байгаа. Алуа Балкибекова жингээ тэргүүлж байгаа бол Жайна Шекербекова, Карина Ибрагимова нар хоёрт жагссан. Гол өрсөлдөгчөө нэрлэвэл Энэтхэг, Хятад, ОХУ, Узбекистан. Энэ удаагийн дэлхийн аваргад урьд өмнө сонсож байгаагүй орны шигшээ багууд ирсэн байна. Боксын спорт сүүлийн үед Африк тивд эрчтэй хөгжиж байгааг онцлох хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Казахстаны шигшээ баг

Алуа Балкибекова (48 кг), Назым Кызайбай (50 кг), Жазира Оракбаева (52 кг), Жайна Шекербекова (54 кг), Карина Ибрагимова (57 кг), Римма Волосенко (60 кг), Аида Абикеева (63 кг), Надежда Рябец (66 кг), Мадина Нуршаева (70 кг), Валентина Хальзова (75 кг), Фариза Шолтай (81 кг), Ляззат Кунгейбаева (+81 кг).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top